ХҮҮХДЭЭ БУРУУ ТЭЭВЭРЛЭСЭН ЖОЛООЧИД ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ

2020-08-25  

 

Тодруулбал, өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Зүүн дөрвөн замын уулзвар орчим Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл хүүхдээ буруу тээвэрлэн явж буй зураг олон нийтийн сүлжээнд тархсан.

Уг үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8 дахь заалтыг зөрчсөн тул тухайн автомашины жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 45 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авжээ.

Иймд эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Хууль, дүрэм:

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8: Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.45: 3амын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?