В.ЗЕЛЕНСКИЙ В.ПУТИНТЭЙ ЯРИХ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БЭЛЭН БАЙГААГАА МЭДЭГДЭВ

2020-08-26  

Яриа хэлэлцээ хийхгүйгээр Донбассын мөргөлдөөнийг зохицуулахад үр дүн гарахгүй учир ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцахаас айхгүй байна гэж Украины төрийн тэргүүн Владимир Зеленский мэдэгджээ.

Түр эвлэрэл хэрэгжиж эхлэхээс өмнө Оросын удирдагчтай ярилцсан болохоо тэрбээр сануулсан байна. Талууд гал зогсоох дэглэмийг дагаж мөрдөх нарийн төвөгтэй асуудлуудыг хэлэлцжээ. В.Зеленскийгийн тэмдэглэснээр, энэхүү яриа хэлэлцээний үр дүн гарч байгаа боловч хангалтгүй байна.

“Би Оросын Ерөнхийлөгчтэй шууд хэлэлцээ хийхээс айхгүй байна. Энэ нь зөв гэж би бодож байна. Хэрэв бидэнд ярилцах боломж олдвол эдгээр хэлэлцээний үр дүн дайныг зогсооход ойртоход тусална. Үүнийг янз бүрийн хүмүүс эсвэл өөр өөр бүс нутгууд хэрхэн хүлээж авахаас үл хамааран хийх ёстой. Яриа хэлэлцээ хийхгүй бол үр дүн гарахгүй. Үүнийг би маш сайн ойлгож байна” гэж В.Зеленский “Euronews” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.  

Украин, ОХУ-ын Ерөнхийлөгч нар хамгийн сүүлд энэ оны долдугаар сарын 26-нд ярилцсан байна.

 

 

Эх сурвалж: КИЕВ. /RIA Novosti/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?