АНУ-Д ОЛОН МЯНГАН ХҮНД НҮҮН ШИЛЖИХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖЭЭ

2020-08-26  

АНУ-ын Техас, Луизиана зэрэг эргийн муж улсуудыг “Лаура” хар салхи чиглэн урагшилж байгаатай холбогдуулан олон мянган хүнд гэр орноосоо нүүн шилжихийг үүрэг болгожээ.

Шуурга Кубаас Мексикийн буланг дайран АНУ-ын дээр дурдсан муж улсуудыг лхагва гарагт дайран өнгөрөх төлөвтэй байна. Луизиана муж улсад даваа гарагт хүчтэй салхи дэгдэж, аадар бороо оржээ. Техас, Луизиана нь саяхан хүчтэй шуурганд нэрвэгдсэний улмаас олон байшин барилга сүйдэж, 20 хүн амиа алдсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Луизиана муж улсад байгалийн гамшгийн түгшүүр зарлаад, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг үүрэг болгосон байна. Техасын Бомонт, Галвестон, Порт-Артур хотын 385 мянга гаруй оршин суугчид, Луизиана муж улсын 200 мянга оршин суугчид нүүн шилжих зөвлөмж хүргүүлжээ. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?