УУРЫН ЗУУХНУУДЫН ГАЛЧ ТОГТВОРТОЙ АЖИЛЛАДАГГҮЙ

2020-08-26  

Аймгийн удирдлагуудыг Чингис хотыг дулаанаар хангаж буй "Хэнтий-Ус" ХХК-ийн ажилтнуудтай уулзах үеэр тэд уурын зуухнуудад галч тогтвортой ажилладаггүй учраас гал алдах нөхцөл үүсдэг тухай учирлав.

Засаг дарга Ц.Идэрбат энэ асуудалд анхаарал хандуулж, галч, машинистаар ажиллах ажилчдыг ШШГГ-аас гэрээт байдлаар ажиллуулж болох эсэх талаар судалж үзэхээ илэрхийлж, тооцоо судалгаагаа гаргахыг даалгав. 

Мөн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл, ажлын явцтай танилцаж, тус компанийн ажилчидтай уулзлаа. Компанийн захирал, нягтлан бодогч, инженерүүд өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан нэн шаардлагатай байгаа 28 сая төгрөгийн өртөгтэй бохир усны насос, Бэрх дулааны станцын нүүрс түрэгч ковшийг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Цаашлаад Чингис хотын бохир усны гол шугам /коллектор/, ундны цэвэр усны эх үүсвэрийн харуул хамгаалалтын асуудал гэх мэтчилэн тулгамдаж буй асуудлыг аймгийн Засаг даргад уламжиллаа.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?