ЭСЭРГҮҮЦЛИЙГ ҮЕЭР ХОЁР ХҮНИЙ АМИЙГ ХӨНӨӨСӨН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

2020-08-27  

Висконсин мужийн Кеноша хотод гал нээсний улмаас хоёр хүний аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдсэн өсвөр насны хүүхдийг баривчилжээ. Шүүхийн материалд дурдсанаар, түүнийг санаатайгаар хүний аминд хүрсэн гэж үзэж байна.

Өдгөө 17 настай Кайл Риттенхаус Висконсин мужийн хөрш Иллинойс мужид баривчлагдсан бөгөөд сэжигтнийг үйлдсэн хэргээ нуун дарагдуулахын тулд Висконсин мужаас зугтсан гэж үзэж байгаа аж.

Цагдаа нар руу халдахыг шүүхэд үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг гэж үзэхийг дэмжсэн хөдөлгөөний уриа лоозонг К.Риттенхаус хамгийн сүүлд “Facebook” нийгмийн сүлжээндээ байршуулсан байжээ. Түүнчлэн тэрбээр хагас автомат винтов “AR-15”-г гартаа барьсан зургаа нийтэлсэн байна. Энэ буугаар тэрбээр хэрэг үйлдсэн байж магадгүй байна. 

Кеноша хотод лхагва гарагт болсон эмх замбараагүй байдлын үеэр хоёр хүн амиа алдаж, нэг хүн шархаджээ. Тойргийн цагдаагийн дарга Дэвид Бетийн мэдэгдсэнээр, хоёр хүний аминд хүрсэн хэргийг мөрдөн шалгахад нь орон нутгийн цагдаа нарт Холбооны мөрдөх товчоо дэмжлэг үзүүлж байгаа аж.

Африк гаралтай америк эр Жейкоб Блейкийн ар нуруу руу цагдаа нар буудсан хэрэг 8 дугаар сарын 23-нд гарсны дараа Кеноша хотод олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдэж эхэлсэн юм. Эмх замбараагүй байдалд оролчогчид шүүхийн байрны хаалгыг эвдэлж, хэд хэдэн машин шатааж, хотын гудамжнуудын гэрэлтүүлийн системийг гэмтээжээ. 

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /The Daily Beast/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?