ЦАГДАА НАРТ БУУДУУЛСАН ӨНГӨТ АРЬТАН ЖАКОБ БЛЕЙК-ИЙГ ГУРВАН ХҮҮХДИЙН НҮДЭН ДЭЭР НЬ БУУДЖЭЭ

2020-08-27  

АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотод хоёр цагдаагийн алба хаагч нэгэн өнгөт арьст эрийг машиндаа суух үед нь араас нь долоон удаа буудсан хэрэг гарсан билээ.  Хохирогч эрэгтэй буюу Жейкоб Блейкийг буудах болсон шалтгааныг одоогоор тодорхойлж чадахгүй байгаа юм байна.  Гал нээх үед хохирогчын   3-8 насны гурван хүүхэд нь машины хойд талын суудалд байсан бөгөөд аавыгаа буудуулахыг бүгд гэрчилсэн байна. 

Гал нээх үеийн бичлэгийг тус хотын оршин суугч гэрийнхээ цонхноос бичин, цахим сүлжээнд цацсан юм.

Нуруу, гаранд нь дор хаяж нэг, нэг удаа буудсан бөгөөд элэг, бөөр нь ноцтой гэмтсэн гэж эмч нар дүгнэжээ. Мөн одоогоор бүсэлхийнээс доош хэсэг нь мэдээгүй байгаа бөгөөд эмч нар түүнийг дахин хөл дээрээ босож чадахгүй гэж мэдэгджээ.

Бичлэг цахим орчинд цацагдсаны улмаас мужийн иргэд эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлээд байгаа юм.

Өмнө нь Жорж Флойд гэх өнгөт арьс залуу цагдаа нарын гарт амь үрэгдсэний улмаас BlackLivesMatter хөдөлгөөн өрнөж, дэлхий даяар жагсаал болж байсан бөгөөд харьцангуй намжаад байсан бол энэ хэргээс болоод байдал улам хурцдаж байгааг мэдээллээ. 

Эх сурвалж: CNN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?