ОРОН НУТГИЙН 10 МЯНГА ОРЧИМ БАГШ ОНЛАЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2020-08-27  

БМДИ-ээс 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэлийг хангах чиглэлээр “COVID-19” цар тахлын үед багш нар теле хичээлийн зөвлөмжийг хэрхэн ашиглах талаар танхимын болон онлайн сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдэд энэ сарын 20-нд, нийслэлийн 6 дүүргийн сургуулиудын 15 судлагдахууны багш нарт "Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй" сургалтыг 24-ний өдөр зохион байгуулсан юм. Харин өчигдрөөс БМДИ-ийн болон МУБИС-ийн Зайны сургалтын төвд БМДИ-ийн арга зүйчид 20 аймгийн СӨБ, ЕБС-ийн 15 судлагдахууны 11 778 багш нарт онлайн сургалтыг зохион байгуулж байна.

БМДИ-ийн албаны дарга Б.Намсрайдорж хэлэхдээ, “Энэ оны есдүгээр сар бол өнгөрсөн жилийн теле хичээлийг бататгах сар юм. Орон нутгийн хэмжээнд нийт 10 мянга орчим багш нар хамрагдах төлөвтэй байна. Өчигдрийн байдлаар 4000 орчим багш, сургагч хамрагдсан” гэв.

Сургалтаар онцгой байдлын үеийн хичээл сургалтын зохион байгуулалт, теле хичээлийн бататгал зөвлөмжийг хэрэгжүүлэх арга зүй, оношлох үнэлгээ, Теле ба бататгал хичээл зохион байгуулах арга зүй зэрэг чиглэлээр сургалт, зөвлөгөө мэдээлэл өгч буй юм.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?