"КРАЙСТЧЕРЧ" СҮМД ГАЛ НЭЭСЭН ЭТГЭЭДЭД НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

2020-08-27  

Шинэ Зеландын Крайстчерч хотын сүмүүдэд өнгөрсөн оны 3 дугаар сарын 15-нд халдлага үйлдсэн Австралийн иргэн Брентон Харрисон Таррантад шүүх хугацаанаасаа өмнө суллагдах эрх олгохгүйгээр насаар нь хорих ял оноожээ.

“Таны үйлдсэн хэрэг бол таныг насаар нь хорьсон ч тохирох шийтгэл болж чадахааргүй хүний ёсноос гадуур үйлдэл юм. Танд өр зөөлөн сэтгэл алга. Та бол алуурчин төдийгүй террорист юм” хэмээн шүүгч Кэмерон Мандерийн дүгнэлтэд дурджээ. Гэмт этгээд террорист халдлага үйлдсэний улмаас 51 хүн амь үрэгдэж, 38 хүн шархаджээ.

Ялын тогтоолыг сонссоныхоо дараа өөрт нь оноосон ялыг эсэргүүцэхгүй байгаагаа Б.Таррант мэдэгджээ. Тэрбээр Оклендийн шоронд хоригдох аж.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн шүүхийн шийдвэрийг сайшаажээ. Шинэ Зеландын сайд нарын танхим хэрэгтнийг нутаг буцааж, тэндээ ялыг нь эдлүүлэх тухай шийдвэрийг хожим нь гаргаж магадгүй байна.

 

Эх сурвалж: СИДНЕЙ. /The New Zealand Herald/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?