МОТОЦИКЛТОЙ ЖОЛООЧ ЗАМЫН ЦАГДААГ ДАЙРЧ, ХӨЛИЙГ НЬ ХУГАЛЖЭЭ

2020-08-27  

Замын уулзвар дээр хөдөлгөөн зохицуулж байсан замын цагдааг мотоциклтой залуу дайрч, хөлийг нь хугалсан хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Паркын уулзвар орчимд өчигдөр буюу наймдугаар сарын 26-ны өглөөний 09.10 цагт  хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг дайрсан хэрэг гарсан байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Замын цагдаагийн алба хаагч өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх 120 мянгатын уулзвар дээр хөдөлгөөн зохицуулж байхад мотоциклтой жолооч хурдтай ирж, мөргөсөн. Зохицуулагч явган зорчигчдыг гаргасны дараагаар хурдаа хасах дохио өгсөн боловч жолоочийн үүргээ биелүүлээгүй. Мотоциклын жолооч замын цагдааг мөргөчихөөд хэргийн газраас зугтсан. Унаж явсан мотоциклоо байрныхаа гаражид нуусан байсныг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлсэн” байна. Одоогоор цагдаагийн алба хаагчийн хөл хугарч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?