ХЯТАДЫН УУРХАЙЧИД 5G АШИГЛАН ГЭРЭЭСЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА

2020-08-27  

Технологийн дэвшил ашиглан уурхайчид гэрээсээ ажиллах боломжтой болсон талаар Хятадын CCTV мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, China Molybdenum компани Сандаожуан уурхай дээр 5G технологи ашигласнаар уурхайчид гэрээсээ хүнд хүчир ажлыг амархан гүйцэтгэх боломжтой болсон гэнэ. 5G технологийн тусламжтайгаар уурхайчид алсын зайнаас төхөөрөмжийг удирдан, өндөр хурдтай, зардал багатайгаар ажиллах нөхцөл бүрджээ. Ингэснээр уурхайчид дэлгэцээр шууд холбогдон газар дээр нь нарийн чимхлүүр ажлуудыг алсаас холбогдон гүйцэтгэх болсон байна. 

Энд дуулгахад, 5G технологийн хөгжлөөр Хятад улс тэргүүлдэг бөгөөд тав дахь үеийн сүлжээг нэвтрүүлж байгаагаа өнгөрсөн жил зарлаж байлаа. Энэ технологи нь "ухаалаг" хот, нисэгчгүй автомашин зэрэг олон төрлийн шинэ технологиудыг амжилтай ашиглах гол нөхцөл болох мэдээллүүдийг асар хурдтайгаар дамжуулах боломжийг олгодог аж. Хятадад 5G технологийг 2020 онд л нэвтрүүлж эхэлнэ гэж тооцоолж байсан ч хугацаанаасаа өмнө буюу 2019 оны 11 дүгээр сард энэ дэвшилтэт технологийг ашиглаж эхэлсэн юм. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?