СӨҮЛ-УЛААНБААТАРЫН НИСЛЭГЭЭР ӨНӨӨДӨР ГАДААДЫН 100 ИРГЭН ИРНЭ

2020-08-28  

УОК-ын шийдвэрээр өнөөдөр, наймдугаар дугаар сарын 28-нд манай улсаас БНСУ-ын Сөүл хот руу захиалгат нислэг үйлдэж байна. Уг нислэгээр манай улсад зөвхөн гадаад улсуудын иргэд ирэх юм. Тодруулбал, 16 улсын 100 иргэн ирнэ. 

Учир нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компани, ААН, байгууллага болон олон улсын болон Монголд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр дээр ажиллаж буй гадаадын иргэдийг авчруулах хүсэлтийг гадаад, дотоодын байгууллагууд УОК-т тавих болсон юм. Энд мөн Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн болон Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын ажилтнууд, тэдгээрийн гэр бүл болон манай улсад үйл ажиллагаа явуулж буй их дээд, дунд сургуульд багшилж, ажилладаг гадаад иргэд багтаж буй юм. 

 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?