ХУУЛЬ БУСААР ТАРВАГА АГНАХ, ТЭЭВЭРЛЭХ ЯВДАЛ ЗОГСОХГҮЙ БАЙНА

2020-08-28  

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний тохиолдол зөөвөрлөгдөн орохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх арга хэмжээг эрчимжүүлэн, хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байна.
Гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон сувгаар мэргэжлийн байгууллагууд тогтмол өгч буй ч иргэд нойтон тарвагыг тээвэрлэж, нэвтрүүлэхийг завдсан үйлдэл зогсохгүй байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байгаа юм.
Монгол Улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9. тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглох тухай заасан байдаг. Баянхонгор аймгийн Онцгой комиссын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр, аймгийн Засаг даргын 2020 оны А/453 дугаартай “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд постуудыг чангатган ажиллаж байна.
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, сонор сэрэмжтэй байхыг нийт иргэнд сэрэмжлүүллээ.
 
 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?