"TIK TOK"-Н АНУ ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХУДАЛДАН АВАХАД 30 ОРЧИМ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ШААРДАГДАНА

2020-08-28  

“TikTok” нийгмийн сүлжээний АНУ дахь үйл ажиллагааг худалдан авахад 30 орчим тэрбум ам.доллар шаардагдана гэж Хятадын “ByteDance” компани үзэж байна.

Тус нийгмийн сүлжээний үйл ажиллагааг худалдан авч магадгүй байгаа компаниуд дээр дурдагдсан үнийг хэтэрхий өндөр байна гэж үзэж байна. “ByteDance” компани ирэх долоо хоногоос аль нэг өрсөлдөгчийг сонгон яриа хэлэлцээ хийж, гэрээ байгуулахаар төлөвтэй байна.  

“Oracle” болон “Microsoft” компани “Walmart” компанитай хамтран “TikTok”-н АНУ дахь үйл ажиллагааг худалдан авах хүсэлтээ Хятадын “ByteDance” компани руу явуулсан тухай “Bloomberg” агентлаг өмнө нь мэдээлжээ. Тэднээс гадна “Twitter”, “Netflix”, Японы “Softbank” компани, “Google” компанийн эзэмшдэг “Alphabet” холдинг “TikTok” нийгмийн сүлжээний үйл ажиллагааг худалдан авахыг хүсэж байсан хэдий ч зохих шалтгаануудын улмаас энэ хүсэлтээсээ татгалзсан байна. 

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?