ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВД ТУСГАЙ ТОНОГЛОЛ БҮХИЙ АВТОМАШИНУУДЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2020-08-28  

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл он гарсаар харьяа байгууллагуудад шаардлагатай байсан 20 гаруй автомашины парк шинэчлэлийг хийгээд байна. Энэ удаа Шүүхийн Шинжилгээний Үндэсний Төвд тусгай тоноглол бүхий гурван автомашиныг хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр “Нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан гэмт хэргийг түргэн шуурхай, шинжлэх ухааны үндэслэлтэй нотлон тогтоох, шүүхийн шинжилгээний ажил, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Эдгээр автомашиныг шуурхай алба буюу хэргийн газрын үзлэгт оролцох, онцгой шинжилгээний объектод ашиглах юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?