Нүүр   /  

УЛААНБААТАР-СИАТЛЫН ОНГОЦООР 260 ИРГЭН ИРНЭ

2020-08-31  

Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах үйл ажиллагаа үргэлжилж өнөөдөр Улаанбаатар-Сиатлын чиглэлд тусгай үүргийн онгоц хөөрнө. Уг нислэгээр 260 орчим иргэн эх орондоо ирэх юм. 

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр 8 дугаар сард 17 удаагийн нислэгээр гадаад улс орнуудаас 4200 гаруй иргэнээ татан авахаар төлөвлөснөөр өнөөдөр энэ сарын сүүлийн нислэгийг үйлдэж байна. 

УОК-ын шийдвэрийн дагуу өчигдөр 8 дугаар сарын 30-нд Нур-Султан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэгийн онгоцоор 264 хүн ирсэн юм. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг,  “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудлууд, “Багабаян” амралтын газарт тусгаарлаж буй талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв. 

Улаанбаатар-Сиатл болон Нур-Султан-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгүүдийг Засгийн газар болон УОК нэмж төлөвлөн шийдсэн юм. 

 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Hud:Hud2 2021-02-03
Hud:Hud2 2021-02-03
Hud:Hud2 2021-02-03
Hud:Hud2 2021-02-03
Hud:Hud2 2021-02-03
Энээ:1 жилийн өмнөх мэдээгээ арилгаачээ 2021-06-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?