МОНТЕНЕГРОГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭВСЛЭЭ СОНГУУЛЬД ЯЛАГДСАНЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨНГҮЙ

2020-08-31  

Монтенегро улсын Ерөнхийлөгч бөгөөд тус улсын төрийн эрхийг 30 гаруй жил барьж буй Социалистуудын ардчилсан намын /САН/ дарга Мило Жуканович парламентын сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, сонгуулийн албан ёсны дүнг хүлээхийг уриалжээ.

“Бид парламентад 40 суудал авч байгааг сонгуулийн дүнгүүд харуулж байна. Бид улс орон дахь хамгийн хүчтэй нам хэвээр үлдэнэ. Эцсийн дүнгийн талаар ярихад эрт байгаа бөгөөд шийдвэрлэх 41 дэх мандатыг хэн авах вэ гэдэгт асуудал байна.  Бид ардчилсан европ нийгмийг байгуулсан, сонгуулийн эцсийн дүн гарсны дараа ялагчийг хүлээн зөвшөөрнө " гэж Жуканович мэдэгдсэн байна.

Тэрбээр нам нь "Монтенегрогийн тусгаар тогтнолыг олж авж, тус улсын хувьд түүхэн дээд амжилтад хүрснийг" сануулаад "сонгуульд оролцсон бүх намд" баяр хүргэжээ.

Саналын хуудасны 95 хувийг тоолсны дараах байдлаар Европын сонгуулийн хяналтын төвөөс явуулсан экзитпол буюу иргэдийн хийсэн сонголтын талаарх санал асуулгын дүнгээс үзвэл, "Монтенегрогийн төлөө тууштай! САН-Мило Жуканович” эвсэл сонгуульд 35 хувьтай тэргүүлж байгаа бөгөөд энэ нь 81 суудалтай парламентад 30 суудал авах эрхийг түүнд өгч байгаа юм. Харин сөрөг хүчний “Монтенегрогийн ирээдүйн төлөө” эвсэл 32.6 хувь /парламентад 27 суудал/, “Энх тайван-манай үндэстэн” эвсэл 12.5 хувь /10 суудал/, “Цагаан дээр хар” эвсэл 5.7 хувь /4 суудал/, Иван Брайовичийн социал-демократууд 4.2 хувийн /3 суудал/ санал авсан бөгөөд ингэснээр сөрөг хүчний эвслүүд сайд нарын танхимаа бүрдүүлэхэд шаардлагатай  41 суудлыг авч байгаа юм. 81 суудалтай, нэг танхимтай парламентад нийтдээ 11 нам, эвсэл өрсөлджээ. Монтенегрогийн парламентын гишүүдийг дөрвөн жилийн хугацаатай сонгодог байна.

 

 

Эх сурвалж: ПОДГОРИЦА. /RIA Novosti/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?