АНУ-Д ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛТАЙ ТЭМЦЭХ ШУУРХАЙ ШТАБ БАЙГУУЛНА

2020-09-01  

АНУ-ын эрх баригчид эмх замбараагүй байдалтай тэмцэх шуурхай штаб байгуулна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Түүний хэлснээр, энэ төвийг Хууль зүйн яам, Дотоодын аюулгүй байдлын яам хамтран "зүүний үзлийг баримтлагч иргэдийн эмх замбараагүй байдал" -тай тэмцэх зорилгоор байгуулах аж.

"Бид хүчирхийллийг тэвчихгүй, анархизмыг ч тэвчихгүй" гэж Трамп хэлсэн байна. Тэрбээр мөн Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байденыг үймээн самуун, эвдлэн сүйтгэх ажиллагааг "ёс суртахууны хувьд дэмжиж" байна гэж буруутгав.

“Байданы стратеги” бол зүүний үзлийг баримтлагч олон түмэнд бууж өгч, АНУ-ын эрх мэдлийг хянах бүх хөшүүргийг тэдэнд өгөх юм" гэж Трамп хэлсэн байна. Тэрбээр үүнийг "фашизм" -тай зүйрлэжээ. 

Эрх баригчид нь очихгүй байхыг уриалсан хэдий ч Трамп эмх замбараагүй байдалд автсан Кеноша хотод мягмар гарагт очихоор төлөвлөсөн байна.

 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /RIA Novosti/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?