ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААГ УЛАМ БҮР ДЭМЖИХЭЭР ЗЭХЭЖ БАЙНА

2020-09-01  
Монгол улсын эдийн засаг " суусан". Авдрандаа хадгалж байсан хэдэн бор төгрөгөө сонгуулиар " гөвчихсөн", энэ эрх баригчид. Одоо гаднаас зээл авна л гэдэг ганцхан тайлбартай. Дээр нь гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжихээр илэрхийлж УИХ--д түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Д.Өнөрболор, Д.Тогтохсүрэн нарын нэр бүхий 20 гишүүн боловсруулан өөрийн дарга болох УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байна.
Гадаадын хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд нь дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэх, тэднийг хөхиүлэн дэмжих, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах шаардлага үүссэн учир энэхүү Түр хороог байгуулсан гэж уг төслийг санаачлагчид үзжээ.
 
 
Энэхүү Түр хорооны ахлагч нь хоёр иргэншилтэй гэж сонгуулийн үеэр хэлэгдэж байсан Г.Амартүвшин юм.
Харин энэ асуудлаар зарим иргэд дургүйцсэн байр сууриа илэрхийлсээр байна.
100 жилийн өмнө:
- За, Балт минь сайн замчлаарай. Чиний ачаар Жонон вангийн хошуунд их алт олдож, манай хошуу битгий хэл, Сэцэн хан аймаг тэр аяараа баяжиж, гуйлгачингүй болох юм гэнэлээ гэж "Төөрсөөр төрөлдөө" УСК-нд гардаг хэсэг санаанд бууж байна.
Голланд Улс бол Монгол улстай давхар татвар ноогдуулахгүй гэсэн гэрээтэй. Ингээд л Голландад бүртгэлтэй уул уурхайн компаниудаар дамжуулан манай эрдэс,баялаг бараг татваргүй гарч байгаа.Одоо ч энэ залуучууд хамаг баялгийг гадныханд өгөхөөр ханцуй шалмаад дайрлаа даа.Ард иргэдэд өчүүхэн ч наалдацгүй гадаадын хөрөнгөө оруулалт яг хэн хэнд ашигтай вэ ? ? 
Ингэж МУИС-ийн А.Булган багш байр сууриа илэрхийллээ.
 
Ц.БАТАА
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?