СУРАГЧДЫГ АНГИДАА НЭГ НЭГЭНДЭЭ ОЙРТОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

2020-09-01  

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

  • Биеийн халуунаа шалгуулах
  • Гадуур хувцастай ангид орохгүй байх
  • Бие зассаны дараа болон хооллохын өмнө гараа савандаж угаах
  • Гар ариутгагч хэрэглэх
  • Хүүхдүүд хоорондоо 1-1.5 метр зай барих
  • Ам, хамар, нүдэндээ гараа хүргэхгүй байх
  • Тагтай аяга, таваг хэрэглэх
  • Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, ноцолдохгүй байх
  • Хувцас, хичээлийн хэрэглэл, усны сав болон бусад эд зүйлсээ хүүхдүүдтэй сольж хэрэглэхгүй байх
  • Амны хаалтыг тогтмол зүүх

Онцгой нөхцөл байдалд хичээллэх үед гадны хүнийг хичээлийн болон дотуур байранд нэвтрүүлэхгүй.

Эцэг эх, асран хамгаалагч хүүхэддээ амны хаалт, нойтон салфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчийг бэлтгэж өгнө.

Хичээлд ирэхээс өмнө хүүхдэд цай, хоол идүүлсэн байна.

Суралцагч гэрээсээ ус, ундааны зүйл, хүнсний бүтээгдэхүүн бэлтгэн ирсэн тохиолдолд өөр хоорондоо дамжуулан хэрэглэхгүй.

Хүүхэд бүр усны сав, аяга, гарын алчууртай байна.

Эцэг эх, асран хамгаалагч хүүхдийнхээ биеийн байдлыг тогтмол ажиглаж өвдсөн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хичээлд явуулахгүй байх арга хэмжээ авна. Хүүхдийнхээ танхимын хичээлийн хуваарьтай танилцаж, Гэр-сургууль-гэр” маршрутыг мөрдүүлнэ.

Бага ангийн суралцагчийг хүлээн авах, тарах үйл ажиллагааг сургуулийн орох, гарах хаалгаар хүүхдээ хүлээлгэн өгч, авна.

Халуурсан, ханиалгасан, нүд улайсан гэх зэрэг шинж тэмдэг илэрсэн суралцагчийг тухайн өдрийн хичээлээс чөлөөлж, эцэг эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгнө.

Суралцагч өөр хоорондоо бал, үзэг, цаас, ном дэвтэр, гар утас гэх мэт аливаа хэрэглэгдэхүүнийг дамжуулан хэрэглэхийг хориглоно.

Хичээл сургалтын үеэр ханиалгах, халуурах, хоолой өвдөх, амьсгал давчдах гэх зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн үед анхан шатны үйлчилгээ үзүүлэх тусгаарлах өрөө гаргаж, бэлэн байдлыг ханган, эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгнө.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?