ГЯЛАЛЗСАН ЭМЭГТЭЙ...

2020-09-02  
АН-аас хотын даргад Ц.Оюунгэрэл яриад эхлэнгүүт МАН-ын зүгээс Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын дарга Л.Эрдэнэчулууныг нэр дэвшүүлнэ гэсэн мэдээ цацав бололтой. Ерөнхийдөө хотын даргад эмэгтэй хүн болоход ч яадаг юм гэсэн нийгмийн хандлага мэдрэгдээд эхэлжээ.
Хотын даргын албан тушаалыг улс төрийн нам доторх бүлэглэл авсаар ирсэн.
УИХ-ын гишүүдийн бэлэг барих, сонгуулийн ач санах албан тушаалууд зөндөө бий. Энэ удаа улиг, домог болсон нэгэн хэвийн эрчүүдээс залхсан МАН-ын удирдлага эмэгтэй хотын даргатай болж мэдэхээр байна. Эмэгтэй хүн чамбайгаас гадна улс төр бизнесийн бүлэглэлд илэрхий үйлчлээд байдаггүй. Чимхлүүр учраас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, гудамж талбайн гэрэлтүүлэг, ус сувагт анхаарал тавих болов уу.
Гадаадын зарим хотуудад эмэгтэй хүнээр Хотын дарга тавьчихаад "Бриллант шиг гялалзсан эмэгтэй" гэхийг сонсож байлаа. Л.Эрдэнэчулууны хувьд эрчүүдээс илүү дайчин, шударга, үг хэл хурц гялалзсан эмэгтэй харагддаг шүү.
 
 
ЭХ СУРВАЛЖ : Б.Жаргалсайхан https://www.facebook.com/b.jargalsaikhand
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?