ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА АН -ЫГ ХАГАЛЖ, БУТАРГАЖ БАЙНА

2020-09-02  

  Үе үеийн ерөнхийлөгч өөрийг нь дэвшүүлсэн намаа хагалж ирсэн. Н.Багабанди ч, Н.Энхбаяр ч Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараагаас эхлэн МАН-ыг (тухайн үеийн МАХН) л хагалж , зодолддог байсан. Тэгснээрээ сөрөг хүчиндээ байнга ашигтай байдал бий болгодог уламжлал тогтсон. Шалтгаан нь энгийн. Ерөнхийлөгч болонгуут намаа дотор нь хагалаад, хагалсан хэсгээ сөрөг хүчинтэй нийлүүлж барьж байгаад өөрийнхөө хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэх гэж оролддог. Сөрөг хүчинд байнга нээлттэй, бодлогыг нь дэмжиж, харин өөрийнхөө намыг байнга хагалж, хязгаар тавьж тоглодог. Энэ үйл явц мөн Ц.Элбэгдоржийн үед ч хэрэгжсэн. Одоо Х.Баттулгын үед ч үргэлжилж л байна.

Энэ бол намаасаа Ерөнхийлөгч гаргасан намын үүрч ирсэн зовлон. Ерөнхийлөгч нь өөрийнхөө нэр дэвшиж сонгогдсон намыг шууд миний халаасны нам гэж үзээд, эсрэг намын ая, эвийг олж байх ёстой гэсэн тооцоогоор тоглоод ирэхээр нам байнгын хэрүүлтэй, тэр хүний гар дүрсэн байдлаар явдаг. Энэ бол манайд бий болсон улс төрийн эрх мэдлийн буруу хуваарилалт, системийн хор уршиг гэж хууль зүйн сайдаар ажиллаж байсан Тэмүжин дүгнэлээ.

Энэ хүний бүх шийдвэр улс төрийн нүүдэл болж буй. Орон нутгийн сонгуульд АН, ШИНЭН, МАХН-ыг бие даагчидтай нэгтгэн багцалж буй. Энхбаярын хүү Батшугарыг зөвлөхөөрөө томилсон нь ч улс төрийн шийдвэр. Тэр МАХН-ыг аргандаа оруулж эхэлсний илрэл. Сонгуулийн ерөнхий хороог ч гартаа оруулсан. Дэлгэрнаран Хүрэлсүхийн хүн бол нарийн бичгийн дарга Даваа -Очир нь түүний гарын хүн. Ийнхүү бүх талбарт тэрбээр сонгуулийн бэлтгэлээ базааж байна.
 
 
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :Энэ балайг одоо сонгож огт болохгүй,,,, 2020-09-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?