АНУ ХЯТАДЫН ДИПЛОМАТЧДАД ШИНЭ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООНО

2020-09-03  

АНУ-ын Засгийн газар Америк дахь Хятадын дипломатчдыг орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчидтэй уулзах болон их сургуулиудад зочлоход шинэ хязгаарлалт тогтоохоор болжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, АНУ дахь Хятадын дипломатчид их сургуулийн байрнуудад очих, орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчидтэй уулзахдаа Төрийн департаментаас зөвшөөрөл авах шаардлагатай болох ажээ.

Мөн Хятадын Элчин сайдын яам болон Консулын газрууд өөрсдийн байрныхаа гадна 50-аас дээш хүнийг хамарсан соёлын үйл ажиллагаа явуулахдаа зөвшөөрөл авах шаардлагатай болно гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Хятадын тал тус улс дахь АНУ-ын дипломатчдад Хятадын төлөөлөгчидтэй уулзах, их сургуулийн байрнуудад очиход олон жилийн турш хязгаарлалт тогтоосоор ирсэн гэдгийг уг мэдэгдэлд онцолсон бөгөөд “Бид хариу арга хэмжээ авч байна” гэж М.Помпео сэтгүүлчдэд мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Америк дахь Күнзийн институтүүдийн хяналтыг чангатгах шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан бөгөөд тэдгээр байгууллагыг Бээжингийн суртал ухуулгыг дэлгэрүүлж байна хэмээн шүүмжилсэн юм. Күнзийн институтүүд нь АНУ даяарх их сургуулиудад хятад хэл заадаг юм. 

 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?