МОНГОЛЧУУД ГОМДОЛЛОЖ СУУХ БИШ ТЭМЦЭЖ ЧАДДАГАА ХАРУУЛЖ БАЙНА

2020-09-03  
  Монгол хэл бичгээр хичээл заахыг хориглосон Хятадын Коммунист Намын шийдвэрийг Өвөрмонголчууд тууштай эсэргүүцэж байна. Тэд өөр өөрийнхээрээ тэмцлээ үргэлжлүүлсээр.
  Хувь хүмүүсийн лайв, би хятад болохгүй ээ, хятад хэлээр сурахгүй гэж бяцхан монгол охины уйлахыг, урлаг соёлыхоны эсэргүүцлийн тоглолт, Өвөрмонголчуудын үндэсний хувцсаа өмссөн жагсаал, бид монголчууд, үхэн үхтэлээ монгол хэвээр байна гэх монгол охидын эсэргүүцэл, Монгол сурагчид сургуулиасаа зугтаж буйг, сурагчид эсэргүүцэл илэрхийлж гарын үсэг цуглуулж байгааг, эхийгээ цагдаад зодуулахын тэсэлгүй 5 давхрын цонхноос үсэрч амиа алдсан Монгол сурагч хүүгийн эр зоригийг, Их хятад үндэстэн Чингисийн монголчуудыг дарж чадсангүй гэх хятад иргэдийн коммент энэ бүгдийг дэс дараатайгаар АНУ-д мэдээллээ. 
  Чингис хааны удам гэж бичсэнийг бүгдийг ярьж байна. Тэр бүү хэл сэтгэгдлийг нь хүртэл оруулсан байна.
Монголчуудаа ! Эрхийнхээ төлөө тэмц, дэлхий ертөнц та нартай хамт байна.  ХКН жижиг үндэстэнээ хүндлэхгүй бол тэд ар Монголтойгоо нэгдэх хэрэгтэй. ХКН Монголчуудтай битгий сөргөлд түүхэндээ яаж дууслаа. Цагаан хана босгоо биз дээ, аргаа барахдаа. Би Монгол хүн биш. Би монголоор ойлгохгүй. Гэхдээ тэдний сэтгэлийн гүнээс гарах дуу хоолойг сонсоод ар нурууны үс өөрийн эрхгүй босч, нүдийг минь нулимс бүрхэж байна.
  Дэлхий нийтээрээ Монголчуудад туслах хэрэгтэй. ХКН хонгилын эцэст хүрчээ. Хятадад барилга байшин яагаад нурсан бэ? Хятадад үйлдвэрлэсэн учир, / Хятадад хэд хоногийн өмнө төрсөн өдөр тэмдэглэж байтал 2 давхар байшин нь нурж 27 хүн нас барж 29 хүн гэмтсэн/,
Монголчуудын төлөө залбирч байна. Сэтгэл зүрхнээсээ Монголчуудыг дэмжиж байна. Монголчууд хятадуудаас өөр юм. Тэд хятадууд шиг гомдолтой биш, жинхэнэ тэмцэгчид юм.  Монголчууд ямар шулуун шударга юм бэ, Монголчуудаа тэмцлээ хий. Тэмцэхгүй бол тэдний эрхэнд орно гэх мэтээр бичсэнийг ч телевизийн мэдээгээр уншсан байна. Монгол хэл соёлыг устгахаар Бээжингээс гаргасан их гүрний дээрэнгүй даалгаварыг эсэргүүцсэн том жагсаал өрнөж буйг АНУ-д төвтэй хүний эрхийг хамгаалах мэдээллийн төв мэдээлсэн байна.
 
Тоймлосон Ц. ЭНХБАТ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?