Н.ЭНХБАЯР ДАРГЫН ЭЗГҮЙД БИДНИЙ ХЭДЭН НӨХӨД ЧАДЛААРАА Л АВЧ ЯВСАН

2016-05-13  

МАХН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ЗӨВЛӨХ АСАН Г.ДУГАРЖАВ : 2012 онд МАХН хаашаа эргэх нь мэдэгдэхгүй байхад О.Чулуунбат агсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан тэргүүтэй гишүүд нүүр царай болон орж ирсэн юм шүү дээ. Энэ хүмүүсийн нүүр царай сонгуульд амжилттай ороход нөлөөлсөн гэдэг нь үнэн бодит зүйл. Гэтэл яагаад боловсролтой, шударга, намын нүүр царай болсон хүмүүс нь гарчихав. Энэ намд байхад, энэ намын төлөө цааш хамтран ажиллах аргагүй болохоор л ийм шийдвэрт хүрэх гол алхам болсон байх. Шинийг санаачилж зөв зарчим барьдаг, хууль ёсыг дээдэлдэг, хариуцлагатай эдгээр хүмүүс өөрсдийн улс төрийн шийдвэрийг гаргаад явчихлаа.

Н.Энхбаяр даргын эзгүйд бидний хэдэн нөхөд чадлаараа л авч явсан. Харамсалтай нь шударга бус зүйлийг тэвчдэггүй тул үгээ хэлснийхээ төлөө нам дотроо цөөнх болсон. Ер нь энэ хүмүүс яагаад МАХН-аас явчихав гэдэг дээр нам харин өөртөө дүгнэлт хийх ёстой. Харамсалтай нь тийм зүйл алга. Хамгийн сайн долоодог хэсэг нь албан тушаалд хүрч, эвсэх талаас нь асуудлыг тавьдаг арай өөр бодолтой хүмүүс нь буруутан мэт цөөнх болдог нь харамсалтай. Долоох долоохгүй асуудал ярих юм бол долоож чаддаггүй хэсэг нь яв зайл, дахиж битгий ирээрэй гэж хөөгддөг. Миний хувьд хэзээ ч долоож чадахгүй. Л.Цог, Ч.Улаан, Д.Тэрбишдавга нар яасан ч гэж хүн долоогоод явж байх юм. Хүн долоож явахааргүй улс төрийн капиталтай хүмүүс байхгүй юу. Тэр утгаараа хэлэх үг, хийх ажлаа хүнээр заалгахгүй гэж хэлчихээд яваад өгч байна. Бодит үнэн ийм л байна.

 

 

 

Эх сурвалж : Politik.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
BAAGII:DUGARJAW ODOO ZAILAH MOROOROO ULAAN TBD AH NARINHAA ARAAS YWAACH MANAN TA NARIG HEZEE CH DEESHEE GARGAHGVI MAN-II HOGIIN SAWAND ORNO OOR ZAM BHGVI URWAGCHID MAHN-IIG TSEWERLEED YW 2016-05-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?