ӨНГӨТ АРЬСТ ИРГЭН НАС БАРСНЫ ДАРАА ДОЛООН ЦАГДААГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

2020-09-04  

 Өнгөт арьст иргэн Дэниел Пруд саатуулагдсаныхаа дараа нас барсантай холбогдуулан Нью-Йорк муж улсын Рочестер хотын эрх баригчид долоон цагдааг ажлаас нь түр хугацаагаар чөлөөлжээ. Энэ хэрэгт холбогдуулан нарийн мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хотын дарга Лавли Уоррен Нью-Йорк муж улсын ерөнхий прокурорын газарт уриалсан байна.

Пруд Рочестер хотод 3 дугаар сарын 23-нд саатуулагджээ. Түүнийг мансуурсан байдалтай гудамжаар нүцгэн гүйж байхад нь цагдаа нар барьсан байна. Өөрийгөө коронавирусээр халдварласан хэмээн хашгирч байсан Прудын толгойд цагдаа нар шүлснээс нь хамгаалах зорилгоор уут углажээ. Үүнээс гадна цагдаа нарын нэг нь түүний нуруун дээр өвдөглөсөн байна. Удалгүй Пруд ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн аж. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш хэдэн хоногийн дараа нас баржээ. Хожим нь Прудын төрөл садан мэдэгдэхдээ, түүнийг сэтгэцийн асуудалтай байсан гэжээ. Өмнө нь тэрбээр гэрээсээ зугтаж байсан аж. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?