“ЖАЙКА” ОУ-ЫН БАЙГУУЛЛАГА: ХОГНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

2020-09-04  

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр “Жайка” ОУБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Жайка” олон улсын байгууллагатай хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааны талаар болон цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд ямар нөөц боломж байгаа талаар санал солилцсон юм.  Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 1994 оноос хойш Буцалтгүй тусламжаар 4, техникийн хамтын ажиллагааны хүрээнд 3, хөгжлийн судалгааны 3 төслүүд хэрэгжээд байна.

“Жайка” ОУ-ын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико: “Би сар бүр 2-3 удаа хөдөө явж амардаг. Энэ үед үргэлж анзаарагддаг нэг зүйл нь хогны асуудал байдаг. Хогийг хогийн саванд хаях ёстой гэсэн ухамсарыг иргэн бүрт суулгах, байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах чиглэлд хийх ажил их байгааг эндээс хардаг. Энэ утгаараа аялал жуулчлалын салбарт иргэдийг соён гэгээрүүлэх, зөв аялаж сургах, тэр дундаа хогны асуудалд шийдэл олоход манай байгууллага хамтран ажиллах бэлэн байгаагаа хэлмээр байна. Түүнчлэн бид байгаль орчны таван гол асуудалд түлхүү анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, агаарын бохирдол, хогны асуудал, усны бохирдол, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудыг багтаасан. Энэ хүрээнд БОАЖЯ-тай хамтран ажиллах олон нөөц,боломжууд байгаа гэж үэзж байна.” гэдгээ онцолсон юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Миний хувьд тантай санал нэг байна. Таны дурьдсан манай салбарын асуудлууд нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан байгаа. Монгол улс анх удаа эдийн засгийн тэргүүлэх чиглэлдээ аялал жуулчлалын салбарыг тодорхойлсон. Монголчуудад үзэсгэлэнт байгаль болон түүх, соёлын гайхалтай өв байдаг. Одоо харин аялал жуулчлалын салбарын соёлыг хөгжүүлэх, үйлчилгээг сайжруулахад анхаарах шаардлага байгаа. Энэ асуудалд бид та бүхний санал, санаачилгийг бүх шатандаа дэмжин, хамтран ажиллах болно.” гэсэн юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?