ӨВӨРМОНГОЛЧУУДЫН ЭХ ХЭЛЭЭРЭЭ СУРЧ БОЛОВСРОХ ЭРХЭЭ ХАМГААЛАХ ТЭМЦЭЛ НЬ ЗҮЙ ЁСНЫХ

2020-09-04  

Өвөр монголчууд эх хэлээрээ сурч боловсрох эрхтэй. Эх хэлээ хамгаалах нь зүй ёсны хэрэг мөн. Монгол эх хэлээ хамгаалан тэмцэх нь зөвхөн Өвөрмонголд амьдарч буй дан ганц өвөрмонголчуудын асуудал биш. Энэ бол нийт монголчуудын асуудал. Хэл соёл, түүх, зан заншлаа хамгаалан тэмцэж буй өвөрмонголчуудыг өмгөөлөн дэмжиж буй Монголчуудын үйлдлийг хэнд ч буруутгах эрх байхгүй. Эх хэлээ алдах гэж буй өвөрмонголчуудад ганцхан найдлага үлдсэн.

Тэр нь Ар Монголын дэмжлэг. Монгол иргэд төдийгүй Монгол улс ч байр сууриа илэрхийлбэл зохино . Дуугаа хураан чимээгүй суувал Хятадын эрх баригчдын геноцид бодлогыг дэмжиж байгаагийн илрэл болно. Алдааг давтаж болохгүй. Ар Монголд Оросуудын бодлогоор уйгаржин бичгийг зайлуулж, кирилл бичиг үсэгт шилжүүлсэн Их гүрний дээрэнгүй бодлогыг ч саная. Өнөөдөр Монгол улсын хүн амын дийлэнх хувь нь уйгаржин бичгээр бичиж, уншиж чаддаггүй. Эх бичгээсээ салснаар сэтгэлгээний өөрчлөлтөнд ч орсон. Тиймээс оройтоогүй дээр нь өвөрмонгол ахан дүүсдээ сэтгэлийн дэм, урам зориг хайрлая.

Бидэнд мөнгөө өгөхөө зогсоочих бий, нүүрсийг минь хил давуулахгүй байх вий, мөнгө зээл өгөхөөс зайлсхийх вий гэж айлгүйгээр өвөрмонголчуудаа өмгөөлөн дэмжиж байна.

 
Цэргийн хүч хэрэглэх нь Хятадад юу ч биш. АНУ-ыг " нулимж" буй хүчирхэгжсэн Хятад улсад Өвөрмонголын асуудал жижигхэн. Барын зулзагыг бага дээр нь гэгчээр хүч хэрэглэнэ. Тянь Амины талбайн эсэргүүцлийг хүчээр л тарааж байсныг санаж байна гэж Хятадын асуудлыг судлагч Эрдэнэбилэг control.mn сайтад тодотголоо.
 
Ц.ЭНХБАТ
 
 
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?