ТУРК ГРЕКТЭЙ ЗАЛГАА ХИЛД ТАНКУУДАА ШИЛЖҮҮЛЭН БАЙРЛУУЛЖ БАЙНА

2020-09-07  

Газар дундын тэнгист хурцадмал байдал үүссэн энэ үед Турк Гректэй залгаа хилд танкууд шилжүүлэн байрлуулж байна.

Ihlas” агентлагийн мэдээлснээр, 40 танк ачсан хүнд даацын автомашинууд Сиритэй залгаа хил дээрх Хатай мужийн Рейханл дүүргээс гарчээ. Харин Туркийн “Anadolu” агентлаг энэ талаар мэдээлэхдээ, Туркийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл Грекийн хилд цэргийн техник илгээсэн тухай буруу ташаа мэдээлэл өгсөн гэжээ. Улс орны удирдлага Гректэй залгаа хилд цэргийн техник  хэрэгслийг шилжүүлэн байрлуулдаггүй хэмээн тус агентлаг мэдээлсэн байна.

Грек, Египет Газар дундын тэнгист тэнгисийн бүсийг зааглах тухай хэлэлцээрт 8 дугаар сарын 6-нд гарын үсэг зуржээ. Баримт бичгийг хоёр улсын парламент соёрхон баталжээ. Энэхүү баримт бичгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа Туркийн эрх баригчид мэдэгдэж, Грекийн “Кастелоризо” арал орчимд чичирхийллийн хайгуул хийх зорилгоор цэргийн хөлөг онгоцуудаа дагалдуулсан “Oruc Reis” судалгааны хөлөг онгоцоо Грекийн Кастелоризо арал орчимд илгээжээ. Хариуд нь Грек зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд оруулж, бүрэн эрхт байдлаа хамгаална гэдгээ мэдэгдсэн байна. 

 

Эх сурвалж: АНКАРА. /Ihlas/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?