ЕРӨНХИЙЛӨГЧ А.БАТТУЛГА ЯГ ЮУ БОДОЖ СУУНА ВЭ?
2020-09-07
Тэр Монголын улс төр дэх өөрийн байр суурийг бэхжүүлэхийг алхам тутамдаа санаархаж байна. Тамгын газрын дарга З Энхболд, зөвлөх Д.Үүрийнтуяа, Д.Хулан, Г.Уянга, Пүрэвбаатар нарыг бүгдийг нь УИХ-ын сонгуульд сойсон. Харамсалтай нь тэдний хэн нь ч ялалт байгуулж чадаагүй. Түүний оролцоо, нөлөө дэмжлэг дор үүсэн байгуулагдсан ШИНЭН нам ч сонгуулиас ганзага хоосон ирсэн нь ерөнхийлөгчийн урмыг хугалсан. Тиймээс тус намын дарга Л.Болдыг өөрийн зөвлөхөөр томилсон.
Энэ бүхний дараа АН-ыг л сайн тордох ёстой юм байна гэх бодол түүнд давамгайлах болсны илрэл нь зөвлөх Пүрэвдавааг АН-ын нийслэлийн даргаар томилсноос харагдана. Одоо түүнд л найдвар тавьж байна. Хотод ялалт байгуулах, эс чадваас нийслэлийн гол гол дүүрэгт ялалт байгуулах нь Х.Баттулгын тун ойрын зорилго болжээ. Тиймээс ч бүхий л талаар МАХН, түүний дарга Н.Энхбаярыг аль болох "аргадах тактик"-ийг тэрбээр барих болсон байна.
Тэр босон суун санасандаа хүрэхийг мэрийж байна. Хамгийн түрүүнд АН-ыг өөрийн болгох, бусад намыг дуулгавартай болгох, ирэх оны сонгуульд сонгогчдын дийлэнхийн саналыг татах бол түүний гол зорилго юм.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна