УУЛААРАА ЦАС ОРОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

2020-09-08  

Булган аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас энэ долоо хоногийн сүүлчээр уулаар цас орохыг анхааруулж байна.

Тус аймгийн нутгаар өнөөдөр баруун хэсгээр, энэ сарын 9, 10, 13-нд ихэнх нутгаар бага зэргийн аадар бороо орох төлөвтэй байна. Энэ сарын 11-12-нд ихэнх нутгаар бороо, уулаараа цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10м/с, 11-12-нд зарим газраар 16-18м/с хүрч ширүүснэ гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас мэдээллээ.

Хугацааны эхээр шөнөдөө 6-11, өдөртөө 21-26 градус дулаан байх бөгөөд баасан гарагаас эхлэн эрс сэрүүсч, шөнөдөө 1-6, өдөртөө 11-16 градус дулаан байх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?