СУМЬЯАБАЗАР ЯМАР Ч ГЭСЭН АМАРБАЯСГАЛАНГ ЭНЭ УДАА ДИЙЛЛЭЭ, ГЭХДЭЭ ЦААШИД...

2020-09-08  
  Намын дарга У.Хүрэлсүхтэй "нударга зөрүүлсэн" Сумьяабазарын хүч нь Нийслэлийн намын даргын албан тушаалд тулгуурлаж буй гэдгийг Д.Амарбаясгалан мэднэ. Тиймээс намын даргаа өмгөөлж, Д.Сумьяабазарын хандыг " хага дарах" төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн. Төлөвлөгөөний нэг хэсэг нь нам дотроо бүтцийн өөрчлөлт хийж, Нийслэлийн намын даргын эрхийг хязгаарлах.
  Сумьяабазар бол анхнаасаа ч Хүрэлсүхийн хүн байгаагүй. Тэр У.Хүрэлсүхийн хүслийг зөрчин Нийслэлийн намын даргаар сонгогдсон. Мэдээж түүнийг ерөнхийлөгч Баттулга зоригжуулсан. Сумьяабазар одоохондоо хүчтэй байгаа. Түүнд нийслэлээс сонгогдсон гишүүд бий. Одоо тэднийхээ хөлийг сайжруулахын тулд хотыг авахаар зэхэж буй. Тэгж чадвал хоёр дахь Хүрэлсүх бий болж, Сумьяабазар хэнд ч дийлдэхгүй болно.
Тэр тохиолдолд МАН-д биш, ирэх жил дэвшихээр зэхэж буй Баттулгад тустай. Тиймээс ч Сумьяабазар НИТХ-д нэр дэвшүүлэхдээ Амарбаясгаланг ойртуулсангүй. Харин тэр НИТХ-д ялагдал хүлээвэл Амарбаясгалангийн зэхсэн урхинд унах юм.
 
 
 
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?