ЗУСЛАНГИЙН БҮСИЙН ХОГ ХАЯГДЛЫГ БҮРЭН ХЯНАХ КАМЕРТАЙ БОЛЛОО

2020-09-09  

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зуслангийн бүсийн хог хаягдлыг бууруулах, ил задгай хог хаях байдлыг таслан зогсоох, зөрчлийг эзэнжүүлж, хариуцлага тооцож байхаар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт, Гоодойн зуслангийн хогийг цэгт камер суурилууллаа.  

Энэхүү камер нь орчин үеийн дэвшилтэт шийдэлтэй, нэг чигийн болон хөдөлгөөнт, орчныг бүрэн хянах боломжтой юм.

Хянах төвийг 19 дүгээр хорооны ажлын албаны байранд байрлуулсан бөгөөд дүүргийн “Нэгдсэн камерын хяналтын төв”-д зөрчил, мэдээллийг шууд дамжуулах аж.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?