ҮЛГЭР ЖИШЭЭ ХОСУУД

2020-09-09  

Цар тахлын үед гадны томоохон мэдээллийн сайтууд гэр бүл, иргэдийн сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэх оддын тухай сонирхолтой мэдээллийг цувралаар хүргэж эхэлжээ. Энэ удаа тэд хамгийн хайр татам, үлгэр жишээ хосуудын нэгээр АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч асан Барак Обама, түүний гэргий Мишель Обама нарыг нэрлэжээ. Хаана ч явсан тэд хоорондоо эвтэй, маш дотно харагддаг нь хүн бүрт халуун дулаан уур амьсгалын мэдрүүлдэг аж. Тиймээс олон нийтийн хүсэлтээр эрхэм ерөнхийлөгчийн гэр бүлийн амьдралыг харуулсан зургууд, ялангуяа тэдний аялал, олон нийтийн арга хэмжээнд оролцож байсан үе, энгийн чөлөөтэй, дотно авахуулсан зургуудыг цувралаар хүргэж байна. Барак Обамагийн охидтойгоо хамт зугаалж буй зургууд, Мишель Обамагийн үзэсгэлэнтэй, дэгжин хувцаслалтууд гээд  папрацчдын дуранд өртсөн бүх зургийн дор “Тэд үнэхээр төгс хосууд”, “Гайхалтай”, “Тэд бие биенээ их сайн ойлгодог байх”, “Тэдний нүднээс хайр гэрэлтэж байна” гэсэн сэтгэгдлүүд ирсээр байгаа аж.

Эх сурвалж: Б.ТУУЛ  “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?