ЭЛЧИН САЙД Ё.РОЗЭНБЕРГ: МОНГОЛД ӨВЛИЙН СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТАРЧ АЖИЛЛАНА

2020-09-10  

 Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимын хороо/ОУОХ/-ны гишүүн Б.Баттүшиг нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбергт лхагва гарагт бараалхаж, хоёр талын хамтын ажиллагааны  талаар санал солилцлоо.

Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг МҮОХ нь Европын орнуудаас Герман улстай спортын салбарт олон жилийн турш ойр дотно, идэвхтэй харилцаа өрнүүлснийг онцлон дурдаад, тус улсын өндөр зэрэглэлийн спортын мэргэжилтэн , дасгалжуулагчид манай орны  спорт-олимпизмын  салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг өндөр үнэлж байдгийг хэллээ.

Тэрбээр, МҮОХ-ны  саяхан сонгогдсон шинэ удидлагуудыг товч танилцуулж,  цаашид Монгол Улсад өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийлэв.

Элчин сайд Ё.Розенберг өвлийн спортыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг Mонгол Улсад хэрэгжүүлэхийн төлөө  хамтран ажиллахад  бэлэн гэдгээ  илэрхийлээд, олимпын аваргуудаар удирдуулсан МҮОХ нь Токиогийн олимпын наадамд өндөр амжилт үзүүлэхийг хүсэн ерөөв.

Дашрамд сонирхуулахад, Германы Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч В.Трёгер, Т.Бах, МҮОХ~ны ерөнхийлөгч С.Жамц, Ш.Отгонбилэг нар харилцан айлчилж байсан бөгөөд үндэсний олимпын хороод жүдо, бокс, цана, тэшүүр, спортын эмнэлгийн чиглэлээр нягт хамтран ажиллаж байсан түүхтэй билээ.

 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?