9/11-НИЙ ХАЛДЛАГЫН ДАРАА ТОГТООСОН ОНЦ БАЙДЛЫГ НЭГ ЖИЛЭЭР СУНГАЖЭЭ

2020-09-11  

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа тогтоосон онц байдлыг нэг жилээр сунгалаа гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.  

“2001 оны есдүгээр сарын 14-нд онц байдал тогтооход хүргэсэн терроризмын аюул заналхийлсэн хэвээр байна” гэж АНУ-ын засаг захиргааны тэргүүн Конгресст хүргүүлсэн мэдэгдэлдээ цохон тэмдэглэсэн байна.

“Энэхүү онц байдлын дэглэм нь АНУ-ын Зэвсэгт хүчинд АНУ болон дэлхийн өнцөг булан бүрт үргэлжилж буй терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Энэ шалтгаанаар би террорист халдлагын хариуд тогтоосон онц байдлын дэглэмийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзлээ" гэж Трамп нэмж дурджээ.

Онц байдлын дэглэм нь Ерөнхийлөгчид ямар ч үед эдэлж болох хууль эрх зүйн зарим нэмэлт эрх мэдлийг өгдөг байна.

2001 оны есдүгээр сарын 11-ний мягмар гаргийн өглөө “Аль-Каида” бүлэглэлийн террористууд АНУ-д дөрвөн халдлага үйлдсэн билээ. Террорист халдлага үйлдсэнээс хойш гурав хоногийн дараа онц байдал тогтоожээ. Эдгээр халдлагын үеэр 3000 орчим хүн амь насаа алдсан юм.

Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?