ОРЕГОН МУЖ УЛСАД 500 ОРЧИМ ХҮНИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖЭЭ

2020-09-11  

АНУ-ын Орегон муж улсад дэгдсэн байгалийн түймрийн улмаас 500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

АР агентлагаас мэдээлснээр, зөвхөн Орегон муж улсад гарсан түймэр 362 мянга гаруй га талбайг хамарч, наад зах нь гурван хүн амиа алджээ. Түймрийг санаатай тавьсан байж болзошгүйг муж улсын эрх баригчид өмнө нь үгүйсгээгүй байна.

Айдахо муж улсад байрладаг Гал түймэртэй тэмцэх байгууллага хоорондын үндэсний төвөөс мэдээлснээр, одоогийн байдлаар АНУ-ын Орегон, Калифорни болон Вашингтон муж улсад нийт 1.7 сая гаруй га талбайг хамарсан 100 гаруй түймэр асаж байгаа аж.

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /Associated Press/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?