ЦАЙ ВЭНЬРУЙ( Элчин сайд) : МОД ТАЙРАХ АМАРХАН, УРГУУЛАХАД ХЭЦҮҮ

2020-09-15  

- Боловсролын асуудал бол улс орны хамгийн чухал асуудал хэмээн Ши Жиньпин дарга онцлон тэмдэглэсэн. Боловсрол олгох сурах бичиг гаргах нь төрийн эрх мэдэлд хамаардаг. Сурах бичиг нь улсын хүсэл зоригийг илэрхийлж, ард түмэнд тулгамдаж буй асуудлыг тусган, Хятад улсын шилдэг соёл, хүн төрөлхтөний соёл иргэншлийн дэвшилтэт ололт, амжилтыг өвлүүлэн, ямар хүнийг төлөвшүүлэх, хэрхэн төлөвшүүлэх, юуны төлөө төлөвшүүлэх гэсэн үндсэн асуултуудыг шийдвэрлэхэд чухал тээвэрлэгч болдог бөгөөд намын боловсролын чиглэлийн хэрэгжилт хийгээд боловсролын зорилгын биелэлттэй шууд холбогддог. Үндэсний хэлээр хичээл заадаг бага, дунд сургуулиуд Хэл бичиг гэсэн нэгдсэн нэг сурах бичиг хэрэглэснээр улс даяар хэрэглэх хэл, бичгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн Намын Төв хорооны чухал шийдвэр. Улс нийтээр хэрэглэдэг хэл, бичгийн боловсрол, сурах бичгийг сайжруулснаар үндэстний нутаг янз бүрийн үндэстнүүдэд илүү эрх тэгш, илүү чанартай боловсрол олгох давуу талтай бөгөөд стратегийн чухал ач холбогдолтой.

Хятад улс олон үндэстэнтэй. Засгийн газар үндэстнүүдийн хэл бичгийн эрх тэгш байдлыг баримтлах зорилгоор тусгай хууль боловсруулж, бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэн үндэсний цөөнхийн хэл, бичгийн эрхийг хамгаалдаг. Дэлхийн бусад улс орны нэгэн адил БНХАУ-ын Үндсэн хуулиар иргэн бүр улсын нийтээр хэрэглэх хэл, бичгийг сурах, хэрэглэх эрх үүрэгтэй. Нэгдсэн сурах бичгийг нэвтрүүлж, улсын нийтээр хэрэглэх хэл, бичиг дээр сургалт явуулах нь нийтээр хэрэглэх хэл, бичгийн хэрэглээний түвшинг дээшлүүлэх, үндэсний цөөнхийн боловсролын хөгжлийг ахиулахад тустай. Холбогдох шийдвэр, арга барил маань хуульд нийцсэн бөгөөд энэ нь Хятад улсын дотоод хэрэг юм.

Хятад, Монгол хоёр бол мөнхийн хөршүүд хийгээд Иж бүрэн стратегийн түншүүд билээ. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэх нь хоёр талын нийтлэг ашигт нийцнэ. Манай хоёр улсын харилцаанд шийдвэрлэгдээгүй асуудал байхгүй бөгөөд хөгжлийн хандлага сайн байгаа. Ялангуяа энэ онд хоёр тал харилцан ойлголцож, харилцан дэмжиж, халдварт өвчинтэй хамтран тэмцэж хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргаж чадлаа. “Мод тайрахад амархан, ургуулахад хэцүү” гэдэг. Найрамдал, харилцан итгэлцэл бол талуудын урт хугацааны хамтын хичээл зүтгэлийн үр дүн юм. Бид үүнийг хамтдаа нандигнан хамгаалах хэрэгтэй. Монгол нөхөд маань зөв бурууг ялган, худал цуурхлыг таслан зогсоож, хоёр улсын харилцааг өдөөн хатгалгаас тууштай хамгаална гэдэгт итгэж байна.

Ван И сайд есдүгээр сарын 15-ны үдээс хойш Улаанбаатар хотод бууна. Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээр хийнэ, мөн хоёр улсын Гадаад харилцааны яамдын хамтран ажиллах хоёр жилийн төлөвлөгөөг зурна. Эдийн засаг, техникийн тал дээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Энэ гэрээний дагуу Хятадын талаас Монголын талд 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох юм. Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан шинэчлэх шаардлагатай болсон. Хилээр нэвтрэх гарцыг нэмэгдүүлэх, төмөр замын гарцын тухай заалтууд нэмэгдэн орж байгаа. Бас Монголоос Хятад руу хөх тарианы гурил экспортлох протокол зурагдана. COVID-19-тэй холбоотойгоор Монгол, Хятадын хилээр нэвтрэх “Ногоон гарц”-ын түр журам хэрэгжиж байна. Энэ журмыг Хятадтай хиллэдэг улс орнуудаас ганцхан Монгол улстай хэрэгжүүлж байна. Энэ дагуу нүүрсний экспорт богино хугацаанд, чирэгдэл багатай явагдаж байгааг онцлон хэлье. Анх өдөртөө 20-40 нүүрс тээврийн машин нэвтэрч байсан бол одоо өдөрт нэвтрэх машины тоо 2000 давж байна. Үнэндээ халдварт өвчинтэй холбоотойгоор эдийн засаг хумигдаж, Хятадын дотоодод нүүрсний хэрэглээ багассан. Гэсэн ч Монголын талын хүсэлтээр бид нүүрсний импортыг нэмэгдүүлж байна. Өмнө нь Монгол нүүрсний овоолго үүсдэг байсан бол одоо Хятадад нүүрсний овоолго үүсч байна. Түр журмын дагуу хилээр нэвтэрч байгаа жолооч нараас COVID-ийн шинжилгээ давхардуулж авахгүй байх, машины ариутгалыг түргэвчилсэн байдлаар хийх, боомтын ажиллах цагийг уртасгах зэрэг зохицуулалтыг Хятадын тал хийж байна.

Хятадын гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ. Түүний айлчлалыг эсэргүүцэх хөдөлгөөн Улаанбаатарт өрнөх магадлал тун өндөр. БНХАУ-аас Монгол улсад сууж буй элчин сайд Цай энэ байдалд дүгнэлт хийн, Монголын төв хэвлэлд ярилцлага өгсөнөөс тоймлов. Тэрбээр Өвөрмонголд үүсээд буй асуудал нь Хятад улсын дотоодын асуудал. Хоёрдугаарт Өвөрмонголын удирдлагууд зөвшөөрсний үндсэн дээр гурван шаттай эхэлж буй боловсролын шинэчлэл. Гуравдугаарт энэ асуудалд Монгол улс хөндлөнгөөс оролцох нь найрамдалд харш. Энэ бол урвуулж буй модоо тайрч буйтай ижил. Дээр нь Хятад улс Монгол улсад зээл олгож байна. Мөн өдөртөө 20 биш, 2000 нүүрс ачсан машиныг хилээр " ногоон гарцын журмын дагуу нэвтрүүлж Монголын эдийн засгийг дэмжиж буй гэдгийг санууллаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?