"МОНГОЛ-ХЯТАД" ХОЁР ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА БЭХЖҮҮЛНЭ

2020-09-16  

УЛААНБААТАР. /Xinhua/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар мягмар гарагт хэлэлцээ хийж, “COVID-19” цар тахалтай тэмцэх, хоёр талын харилцааг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлажээ.

“Шинэ коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш Хятад, Монгол харилцан бие биедээ тусалж, саад бэрхшээлүүдийг хамтдаа даван туулж байна” гэж Монголд айлчилж буй Ван И хэлсэн байна.

"Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улсад цар тахал дэгдсэн хамгийн хүнд цаг үед онцгой айлчлал хийж, манай улсад дэмжлэг үзүүлж буйгаа илэрхийлэн 30 мянган хонь хандивласан. Монголын ард түмэн манай улсад зориулан хандив босгох үйл ажиллагааг санаачилсан” гэж Ван И хэлжээ. 

Хятадын тал үүний хариуд халдвараас урьдчилсан сэргийлэх туршлага, мэдээллээ Монгол Улстай шууд хуваалцаж, эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүлсэн хэмээн тэрбээр хэлээд, хоёр орны харилцаа цар тахлын шалгуурыг даван гарч, цар тахлын эсрэг хамтын тэмцлээр улам бэхэжлээ гэж хэлсэн байна.

“Бид хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцоог хэрэгжүүлэх, Хятад-Монголын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргахын тулд Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэж Ван И хэлжээ.

Энэхүү айлчлал нь дэлхий дахинд дараах дохиог өгнө гэж Ван И хэлжээ. Үүнд:

Нэгдүгээрт, Хятад улс цар тахалтай тэмцэх чиглэлд Монгол Улстай хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэх, хоёр оронд “халдвар тархаагүй байгаа” энэ таатай үеийг хадгалах, цар тахал урт хугацаанд үргэлжилж болзошгүй тул бэлтгэлтэй байх чиглэлд хамтран ажиллах болон сэргийлэх, хяналтын ажиллагааг бэхжүүлэх, бараа бүтээгдэхүүний экспорт, импортын “ногоон сувгийг” түлхүү ашиглах, хоёр талын төлөөлөгчдийн айлчлалын “шуурхай сувгийг” байгуулах ажлыг түргэвчлэх, вакцин болон эмийн чиглэлээр хамтран ажиллах багтжээ. “Цар тахал яваандаа намжина. Харин Хятад-Монголын найрсаг харилцаа үүрд үргэлжилнэ” гэж тэрбээр хэлсэн байна.

Хоёрдугаарт, Хятад улс Монголын эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, нийтлэг хөгжил цэцэглэлтэд хүрэхэд Монгол Улстай хөгжлийн боломж, туршлагаасаа хуваалцахад бэлэн байна. Бидний давуу талууд харилцан бие биеэ нөхөж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хэтийн төлөв боломжоор дүүрэн байна. Хоёр орон цар тахлын улмаас алдагдсан цаг хугацааг нөхөж, гол төслүүдийнхээ үйл явцыг аль болох ойрын хугацаанд үргэлжлүүлэх хэрэгтэй байна гэдгийг Ван И онцлон хэлжээ.

Энэхүү айлчлалын үеэр талууд өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны талаар тохиролцоонд хүрч, “Бүс ба Зам” болон Монголын “Талын зам” санаачилгын бүтээн байгуулалтыг зэрэгцүүлэх ажлыг түргэвчлэх, цэвэрлэх байгууламж, усан цахилгаан станц  байгуулах, гэр хорооллын нөхцөлийг өөрчлөн сайжруулах зэрэг урьд нь тохиролцсон болон хэлэлцээний шатандаа явж буй бусад томоохон төслийг урагшлуулах, Монголын хөдөө аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүн, нүүрсний импортыг өргөжүүлэх, хилийн боомтууд, хил дамнасан эдийн засгийн бүсийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар тохиролцсон байна.

Гуравдугаарт, хоёр улсын харилцааны урт хугацааны, эрүүл, тогтвортой хөгжлийг хангах чиглэлд хамтран ажиллах хэрэгтэй. Мөн Хятад, Монгол нь мөнхийн хөрш учир нөхөрлөлөө үүрд хадгалах хэрэгтэй. Энэ бол хоёр орны хувьд цор ганц зөв, хамгийн сайн сонголт юм. Талууд улс төрийн харилцан итгэлцлийг үргэлжлүүлэн бэхжүүлж, хоёр талын харилцааны улс төрийн үндэсийг батжуулах, ялангуяа үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, бие биеийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх хэрэгтэй. Энэ нь хоёр орон дипломат харилцаа тогтоох үед өгдөг улс төрийн үүрэг амлалт төдийгүй олон улсын харилцааны үндсэн зарчим юм. Уг зарчим хоёр талын харилцааны эрүүл тогтвортой хөгжлийн үндэс байх ёстой юм.

Ван И Хятад, Монгол Улсын аль алийг хөгжиж буй орнууд хэмээн тодорхойлоод, бид олон улсын, бүс нутгийн асуудалд нийтлэг ашиг сонирхлыг баримталдаг хэмээн хэлжээ. Хоёр тал НҮБ болон олон талт бусад хүрээн дэх дэмжлэг, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, нэг талт байдал, хуваагдал, дайсагналыг эсэргүүцсэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжсэн эерэг дохиог хамтран илгээх хэрэгтэй гэв.

Үүний хариуд Н.Энхтайван, Монгол Улс хоёр талын харилцаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд Хятад улстай хамтын ажиллагаа өрнүүлэх нь манай улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт юм гэж хэлжээ.

“Цар тахал дэгдсэнээс хойш хоёр орон нягт, өндөр түвшний харилцаа холбоогоо хадгалсны сацуу улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсэн хэвээр байгаа юм” гэж Н.Энхтайван хэлсэн байна.

Мөн тэрбээр Ван Иг дэлхий дахинд цар тахал дэгдсэнээс хойш Монгол Улсад айлчилсан анхны Гадаад хэргийн сайд хэмээн тэмдэглээд, Хятад улс Монголтой өрнүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг энэхүү айлчлал илэрхийлж буйн зэрэгцээ хоёр хөршийн уламжлалт найрсаг харилцааг тодоо харууллаа гэв.

Монгол Улсад Хятадын талаас цар тахалтай тэмцэхэд тусламж үзүүлсэн явдалд талархаж буйгаа Н.Энхтайван илэрхийлээд, цар тахлын эсрэг тэмцэх чиглэлд нэгдмэл байж, Хятадын уламжлалт эмийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

“COVID-19” цар тахлын үед Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой “Ногоон гарц”-ыг байгуулсан нь хоёр талын худалдааг сэргээн, өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна гэж тэрбээр нэмж хэлжээ.

Манай улс Хятад улстай соёл, боловсрол, эрүүл мэнд, инновацын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, илүү харилцан ашигтай ажиллахын тулд харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хүсэлтэй байна гэж Монголын Гадаад харилцааны сайд хэлсэн байна.

Хоёр орны Гадаад харилцааны сайд нар Хятад, Монгол харилцан бие биеийнхээ бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, бие биеийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэдгийг дахин нотолжээ.

Хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд нар Хятад-Монголын хилийн боомт, тэдгээрийн зохицуулалтын тухай хэлэлцээр, Хятад, Монголын Гадаад харилцааны яамдын жил тутмын хамтын ажиллагааны төлөвлөгөө болон бусад баримт бичигт гарын үсэг зурж, хамтарсан хэвлэлийн хурал хийсэн байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?