АНУ-Д "TIK TOK" "WECHAT" -ЫГ ГАР УТСАНДАА ТАТАХЫГ ХОРИГЛОНО

2020-09-19  

АНУ-д ням гаргаас богино дүрс бичлэг байршуулдаг “TikTok”, зурвас солилцдог “WeChat” хавсралтыг гар утсандаа татахыг хориглохоор болжээ.

“АНУ-д “TikTok”, “WeChat”-ыг аль ч хавсралтын дэлгүүрээс татахыг хориглоно” гэж тус улсын Худалдааны яам мэдээлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас мэдээлснээр, тэдгээр хавсралтыг хөгжүүлсэн компаниуд үндэсний аюулгүй байдалд аюул учруулж, хэрэглэгчдийн мэдээллийг Хятад руу дамжуулж болзошгүй ажээ.

Харин БНХАУ болон компаниудын аль аль нь уг мэдээллийг няцааж байгаа юм.

“WeChat” хавсралтыг АНУ-д ням гаргаас ашиглах боломжгүй болох бол “TikTok”-ийг ирэх 11 дүгээр сарын 12 хүртэл буюу бүрэн хориглох хүртэл хэрэглэх боломжтой ажээ.

“TikTok”-ийн хувьд Худалдааны яамны шийдвэрт “сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлээд, Д.Трампын өнгөрсөн наймдугаар сард гарын үсэг зурсан зарлигийн эсрэг хуулийн үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Мөн “АНУ ийнхүү хязгаарлалт тогтоосонд харамсаж байна” гэж “WeChat”-ийг эзэмшигч “Tencent” компани мэдээлээд, “урт хугацааны шийдэлд хүрэхийн тулд” АНУ-ын Засгийн газартай хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /BBC/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?