ЯПОН УЛС ГАДААДЫН ИРГЭДЭД ХИЛЭЭ ХЭСЭГЧЛЭН НЭЭНЭ

2020-09-23  

Японы эрх баригчид коронавирусний цар тахлын улмаас гадаадын иргэдэд тогтоосон хилээр нэвтрэх хязгаарлалтыг 10 дугаар сарын эхээр хэсэгчлэн цуцлахаар төлөвлөж байна гэж “Asahi” сонин мэдээлжээ.

Тус сонинд мэдээлж буйгаар, хилийн хязгаарлалтыг сулруулах арга хэмжээ жуулчдад хамаарахгүй бөгөөд эрүүл мэнд, боловсрол, бизнесийн зорилгоор дунд болон урт хугацаагаар байх хүмүүст хамаатай аж. Түүнчлэн соёлын үйл ажиллагаа явуулах хүмүүст хязгаарлалтыг цуцална. Эдгээр шалтгаанаар дэлхийн бүх улс орноос өдөрт 1000 орчим хүн Японд нэвтрэх боломжтой. Гэхдээ тэд нисэхийнхээ өмнө коронавирусний шинжилгээ хийлгэж, хариу нь сөрөг гарсан байх ёстой бөгөөд Японд ирснийхээ дараа хоёр долоо хоног тусгаарлагдана.

Японы эрх баригчид мөн гадаадын оюутнуудыг хилээрээ нэвтрүүлэхтэй холбоотой бүх хязгаарлалтыг цуцлахаар төлөвлөж байгаа аж. “Asahi” сонинд тэмдэглэж буйгаар, тус улсын эрх баригчид цаашид аялал жуулчлалаас бусад тохиолдолд улс оронд нь зорчих боломжийг өргөжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Токио, Осака, Фүкүока, Нагоя, Саппоро зэрэг Японы томоохон хотуудын олон улсын нисэх онгоцны буудлууд өдөрт 20 мянга хүртэл хүнийг хүлээн авах боломжтой болох аж.

Одоогийн байдлаар Японы Засгийн газар халдварын тархалтын байдал тогтворжсон Ази-Номхон далайн бүс нутгийн 16 орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэх боломжийг судалж бөгөөд эхний ээлжинд бизнесийн төлөөлөгчид, бизнес аялал болон байнгын оршин суух зөвшөөрөлтэй хүмүүсийг нэвтрүүлэх аж. Вьетнам, Тайланд, Малайз, Камбож, Лаос, Мьянмар, Сингапурын иргэд тус улсад нэвтрэх зөвшөөрлөө хэдийнэ авчээ. Түүнчлэн Хятад, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд болон бусад зарим улстай хэлэлцээ хийж байгаа аж.

Цар тахлын улмаас Японы эрх баригчид АНУ, ЕХ болон Зүүн Өмнөд Азийн орнууд, БНХАУ, БНСУ, ОХУ, Беларусь, Украин зэрэг 160 орчим улсын иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглосон билээ.

Эх сурвалж: ТОКИО. ТАSS

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?