ИХ ХУРАЛДАЙН ГИШҮҮД ЮУ ЭРХЭЛЖ БАЙНА

2020-09-23  

З.ЭНХБОЛД

АН-ын даргаар ажиллаж байсан. Сүүлийн 4 жил Баттулга Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар ажилласан. 2020 оны УИХ-ын сонгууль АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж ялагдсан.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

УИХ-ын гишүүнээр хамгийн олон сонгогдсон. МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж ялагдсан. Одоогийн УИХ-ын даргын орон тооны зөвлөхөөр ажиллаж буй. Хувьдаа Хууль эрх зүйн дээд сургуультай. Түүнийг нь эхнэр нь хариуцдаг.

Ц.НЯМДОРЖ

Хууль зүйн сайдаар ажилласан тоог нь алдсан. Хамгийн олон удаа сонгогдсон гишүүний нэг. Эрдэнэт хотод МАН-аас нэр дэвшсэн ч , анх удаагаа ялагдсан. Ерөнхий сайдын орон тооны зөвлөхийн ажилд томилогдсон. Хүү Анхбаярыгаа Гадаад хэргийн Яамны төрийн бичгийн даргаар томилуулж чадсан.

Н.БАГАБАНДИ

Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүнээр саяхныг хүртэл ажилласан. Өнөөдөр сонин, Улаанбаатар зочид буудал, Тэрэлж-2 буудлыг Балдорж, Отгонбилэг нарын хамт эзэмшдэг гэдэг мэдээллийн тухайд огт байр сууриа илэрхийлдэггүй. Хий гаргадаггүй улс төрч. Хайрын захидал 3 боть номоо хэвлүүлж, нэг сая төгрөгөөр борлуулж, ихээхэн ашиг олсон гэх мэдээлэл бий.

Г.ЗАНДАНШАТАР

Хоёр дахь удаагаа УИХ-ын даргаар ажиллаж буй. Баянхонгор аймгийн гарал үүсэлтэй. Аав нь хөдөлмөрийн баатар, ажилсаг хөдөлмөрч хүн байсан тухай нутгийнхан нь ярьдаг. Сайн шатар тоглодог. АНУ-д автомашины осолд орж сэхээнд 10 гаруй цаг ухаангүй хэвтсэн байдаг. Нийгмийн Ардчилал Залуучуудын холбоог тэргүүлж байгаад улс төрд хөл тавьсан. Хүрэлсүх, Баттулга нартай хэл амаа ололцон ажиллаж буй.

С.ТӨМӨР-ОЧИР

Архангай аймгийнх. Багш мэргэжилтэй. Мэргэжлээ даган хувийн дээд сургуультай. УИХ-ын даргаар ажиллаж байхдаа ерөнхий сайд Энхбаярын дуулгавартай "цэрэг" байсан гэдэг. УИХ-ын даргаа өгсөний дараа Боловсролын Яаманд дэд сайдаар хэнэг ч үгүй томилогдон очиж байсан.

Н.ЭНХБАЯР

Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хийж байсан цорын ганц монголын улс төрч. МАН-ын дарга. Ял авч хоригдсоноос болж, улс төрд дахин эргэн орж чадахгүй байгаа. ТВ-9 телевиз, Зууны мэдээ зэрэг өдөр тутмын том хэвлэлийг эзэмшдэг. Хүүгээ, эхнэрээ улс төрд сойж үзсэн. Одоо нийслэлийн Засаг даргад өөрийгээ уяж буй.

Д.ДЭМБЭРЭЛ

УИХ-ын хамгийн ахмад гишүүнээр удсан. Улс төрд нөлөө багатай дарга байсан. Хамгийн сүүлд өөрөөсөө тавин насаар дүү залуу эхнэрийн асуудалд нэр холбогдож хэвлэлээр бичигдэж байсан.

З.ЭНХБОЛД

Маш нөлөөтэй улс төрч байсан. Энхбаярын мөрийг гишгэж, карьерийн амжилтыг давтахад нэг хуруу дутсан. УИХ-ын даргын албан тушаалаас хугацаанаасаа өмнө буусан. Нам дотроо хотын гэх том фракцыг хөдөлгөдөг. Албан тушаалаа өгсөн ч, дахин эрх мэдэлд гарах мөчөө анан хүлээж буй хэвээр.

 

Э. ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?