ЗУУЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХИЙГ Д.ТРАМП ЭНЭТХЭГ, ХЯТАДАД ДАХИН САНАЛ БОЛГОЖЭЭ

2020-09-25  

 Ладакх дахь хоёр улсын хилд үүссэн хурцадмал байдлыг намжаахын тулд зуучийн үүрэг гүйцэтгэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэг, Хятадад дахин санал болгожээ.

“Хятад, Энэтхэг бэрхшээл тулгараад байгааг би мэднэ. Тэд үүнийг зохицуулна гэж найдаж байна. Боломжтой бол АНУ энэ асуудалд туслахдаа баяртай байх болно” хэмээн тэрбээр сэтгүүлчдэд мэдэгджээ.  Д.Трампын өмнө нь нэг бус удаа дэвшүүлж байсан энэ санаачилгаас Хятад, Энэтхэгийн эрх баригчид үндсэндээ татгалзсан.

Ойрхи Дорнод дахь сөргөлдөөнийг даван туулахад хүчин чармайлт гаргасных нь төлөө Польшийн депутат Д.Трампыг 2021 оны Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлснийг АНУ-ын Засаг захиргааны тэргүүн цохон тэмдэглэжээ. Түүнчлэн БНАСАУ-ын цөмийн асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргасных нь төлөө Абэ Шинзо өнгөрсөн жил өөрийг нь мөн энэ шагналд нэр дэвшүүлж байсныг Д.Трамп сануулан дурдав.

Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?