МОНГОЛЫН ЭРХ БАРИГЧИД Э.БАТШУГАРЫГ ТАГНАХ ОРОЛДЛОГО ХИЙЖ БАЙСНЫГ "WIKILEAKS" ЗАДРУУЛЖЭЭ

2020-09-28  

Монголын эрх баригчид Э.Батшугарыг тагнах оролдлого хийж байсныг “Wikileaks” задруулжээ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр бол ХХI зууны Монголын улс төрийн хэлмэгдүүлэлтийн хамгийн том бай болж, эрх баригчдын “Овоо хараа”-нд байсаар байгааг ард түмэн мэднэ. Тэгвэл түүний хүү Э.Батшугарыг хүртэл тагнаж, чагнаж байсан баримтыг “WikiLeaks” задруулсныг өнгөрсөн баасан гаригт www.ikon.mn сайт мэдээлсэн юм.

“WikiLeaks” бол Австралийн иргэн Жулиан Ассанжийн үүсгэн байгуулсан мэдээллийн сайт юм. Энэ сайт 2006 оноос хойш дэлхийн улс орнуудын төр, засгийн нууц бичиг баримтуудыг дэлгэх болсноор анхаарлын төвд орж , шуугиулж эхэлсэн билээ.

Тэдгээр баримтууд дотор нь Монгол Улсын Засгийн газартай холбоотой мэдээллүүд ч гарах болсон. Тэгвэл WikiLeaks-ийн баримтыг эш болгож www.ikon.mn сайт мэдээлэхдээ “Монголын эрх баригчид Италийн кибер тагнуулын Hacking Team компанийн бүтээгдэхүүнийг ашиглан хувь хүний компьютерт нууцаар нэвтэрч, мэдээлэл цуглуулдаг нь батлагдсан. Монголын Авлигатай тэмцэх газар болон Hacking Team компанийн хооронд тагнуулын программыг ашиглахад гарч буй техникийн алдааны талаар хэдэн зуун имэйл солилцсон байдаг. Тэдгээр имэйлүүд нь хэн гэдэг хүнийг тагнаж байгаагаа нууцалж, зөвхөн “хэрэглэгчийн дугаар” (user’s no) ашиглан харилцдаг байжээ.

Харин ганцхан тохиолдолд Авлигатай Тэмцэх Газрын ажилтан санамсаргүй “batshugar” нэртэй компьютерт тагнуулын программ суулгахад ямар алдаа гарч байгаа талаар Италийн мэргэжилтнүүдэд мэдээлж, техникийн тусламж хүссэн байна. Эндээс харвал Авлигатай Тэмцэх Газар 2013 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг тагнах оролдлого хийж байсан бололтой” гэжээ.

Дээрх мэдээллийг бүр тодруулбал, WikiLeaks-ийн ил болгосон баримтыг харвал 2013 оны долдугаар сарын 26-нд “Hacking Team” компани руу АТГ-ын и-мэйл хаяг бүхий Өлзийбадрах гэдэг хүн тусламж хүсч мэйл бичихдээ алдаа гаргасан байгаа юм. Зөвхөн хэрэглэгчийн дугаар ашиглан харилцдаг и-мэйлдээ “Batshugar.e” компьютерийг тагнахыг оролдож байгаагаа ил бичсэнийг ийнхүү WikiLeaks мэдээлсэн.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны шөнө хууль хүчний байгууллагууд тэрчигтээ хөдөлж баривчилж байв. Тэгвэл Э.Батшугарыг тагнахыг оролдсон 2013 оны долдугаар сард Н.Энхбаяр өлсгөлөн, тэмцэл дунд өрнүүлсэн шоронгийн өдрүүдийг дуусгаж байсан. Харин Э.Батшугар тухайн үед Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Тэгэхээр Монголын улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн зүгээс Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг хянаж цагдаад зогсохгүй, хүүг нь ч бас байнга ангуучилж байдаг нь ийнхүү гадаад эх сурвалжаар батлагдаж байна.

Мөн үүний цаана Монголын хууль хяналтын байгууллагууд эрх баригчдын гар хөл болж төсвийн хөрөнгөөр гадаадын компанид өндөр төлбөр төлж энэ мэт хэн нэгнийг тагнах, чагнах үйл ажиллагаа явуулаад сууж байдаг нь зүйд нийцэх үү гэсэн асуудал гарч ирж байна. Хууль хяналтын байгууллагууд одоо ч энэ арга барилаа хэрэглэсээр байгаа юу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?