ЭНЭ БОЛ ҮХЭЛ, АМЬДРАЛЫГ ШИЙДЭХ ДАЙН

2020-09-30  

Азербайжан, Армени  улс хилийн маргааны улмаас 1994 он хүртэл дайтаж байсан түүхтэй. Хэлэлцээр хийж дайн дууссанаас хойш хэсэг хугацаанд чимээгүй байсан хоёр улсын мөргөлдөөн долдугаар сараас эрчээ аваад байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард хоёр улс мөргөлдөж Азербайжаны 11 цэрэг, нэг иргэн амиа алдсан. Тэгвэл энэ хоёр улсын газрын маргаан  дахин ширүүсэж, ням гаригт мөргөлдөөн эхэллээ. Талууд харилцан нэгнийхээ эсрэг пуужин харваж, их буугаар галлаж, ширүүн тулаан өрнөж байна. Нагорно Карабах бүс нутагт болж буй тулаанд одоогийн байдлаар 23 хүн амь үрэгдээд байна. Нагорно Карабахыг  олон улсад Азербайжаны газар нутаг гэж хүлээн зөвшөөрдөг ч Армени улсын хяналтад байдаг юм.

Хоёр улс дахин дайтаж эхэлсэн шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна. Азербайжаны зүгээс “Армени энэ мөргөлдөөнд өдөөн хатгасан” гэж мэдэгдсэн бол Армени улс “Азербайжаны цэргүүд эхэлж дайрсан” гэсэн хариу өгсөн юм. Үүний ард Турк, Орос улс  зогсдог. Туркийн хувьд үндэс угсаа шашин нэгтэй Азербайжан улсад цэргийн тусламж үзүүлэхийг санал болгож байна. Харин Армени бол Оросын холбоотон орон бөгөөд зэр зэвсгийн туслалцаа байнга үзүүлдэг.  Сая дэгдсэн маргааны үеэр Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган “Армени бүс нутгийн энхтайван байдалд хамгийн их аюул учруулж байна. Турк улс өөрийн ах дүү болсон Азербайжаны талд зогсож, чадах бүхнээ хийнэ” хэмээн мэдэгджээ. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Арменийн ерөнхий сайд Никол Пашнянтай утсаар ярьж “Энэ мөргөлдөөний хурцадмал байдлаас сэргийлэхийн тулд цэргийн дайчилгааг зогсоох хэрэгтэй” гэсэн юм.

Энэ маргаанд дэлхий нийт төдийлөн анхаарлаа хандуулдаггүй ч эрчээ авч  хяналтаас гарах аюултай учир Вашингтоны зүгээс  маргааныг зогсоохын тулд бүхэл бүтэн дипломат хүчээ дайчлаад байгаа юм. Мөн  НАТО, Европын холбооноос хоёр тал мөргөлдөөнөө нэн даруй зогсоох шаардлагатай гэж үзэж байна. Гэвч “Энэ бол үхэл, амьдралыг шийдэх дайн” гэж Карабахын зэвсэгт бүлгийн тэргүүн Арайк Харутунян мэдэгдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?