АРМЕНИ-АЗЕРБАЙЖАНЫ ЭРГЭН ТОЙРОНД

2020-09-30  

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нар 9-р сарын 28-ны өдөр дахин утсаар ярьж, Нагорно-Карабах дахь нөхцөл байдлыг авч хэлэлцжээ. Оросын тал байлдааны ажиллагаа дахин идэвхижиж байгаад ихэд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хил дээрхи цэргийн мөргөлдөөн цаашид даамжрахаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай хүчин чармайлт гаргах нь чухал болохыг онцлон тэмдэглэжээ.
ОХУ дахь Арменийн Элчин сайд “Армени ОХУ-аас нэмэлт цэргийн тусламж хүсэхэд бэлэн, гэвч одоогоор цэргийн тусламж хүсэх шаардлагагүй” гэж мэдэгджээ. Оросын Телеграм цахим сүлжээнд “Хувийн цэргийн Вагнер компани Нагорно-Карабах руу цэргүүдээ илгээж, Арменийг дэмжихэд бэлэн байдалтай байна” гэдэг мэдээлэл цацагдаж байна.
ОХУ дахь Арменийн Элчин сайд “Армени Улс Нагорно-Карабах орчимд амьдарч буй энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна” гэж мэдэгджээ.
ОХУ бусад улс орнуудад хандаж “Нагорно-Карабах дахь зөрчилдөөнд оролцохгүй байх”-ыг уриалжээ.
Арменийн Батлан хамгаалахын сайд Тоноян Уулын Карабах дахь Арцахын армийн удирдах газарт очиж, биечлэн ажиллаж байна. Арцахын эрх баригчид хэлэхдээ сүүлийн хэдэн цагт 28 цэрэг амиа алдсан гэж мэдэгджээ.
Арцахын Степанакерт хотод өнөөдөр хоёр дахь удаагаа агаарын довтолгооны дуут дохио идэвхжлээ

Кремль: “Карабах-д үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэж, Армени-Азербайжаны харилцааг хэвийн түвшинд аваачихад ОХУ зуучаар ажиллахад бэлэн байна” гэж мэдэгдэв. Карабах дахь нөхцөл байдлыг харгалзан Оросын Зэвсэгт Хүчний байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлэх асуудлын тухайд Кремль “Цэргийн хувилбаруудын талаар одоогоор яриагүй байна” гэж мэдэгджээ.
Арменийн Онцгой байдлын яам аюулгүй байдлаа хангах үүднээс Арцах чиглэлийн “Sotk-Karvachar” хурдны замыг түр хаажээ.
Оросын ГХЯ-ны зүгээс Сирийн босогчдын талын хөлсний цэргүүд Туркийн оролцоотойгоор Азербайжанд очсон асуудлаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Арменийн БХЯ-ны төлөөлөгч “хэрэв шаардлагатай бол Искандер баллистик пуужингийн цогцолбор ашиглах болно” гэж мэдэгджээ.
ОХУ дахь Арменийн Элчин сайдын яам дахин мэдэгдэл хийж, “Армени Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагаас туслалцаа хүсэхгүй” гэсэн байна.
Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиев өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө цахимаар хуралдуулжээ. Ерөнхийлөгч Илхам Алиев зарлиг гаргасны дараа Азербайжан Улс хэсэгчилсэн дайчилгаа зарлав.
Туркийн Ерөнхийлөгч Эрдоган “Турк Улс Азербайжанд бүх талаар дэмжлэг туслалцаа үзүүлнэ” гэж мэдэгджээ.


Фронтын мэдээ

- Арменийн цэргүүд Карабахын зүүн өмнөд хэсэгт Азербайжаны армийн зарим хуягт хэрэгслүүдийг нэмж устгав.
- Арменийн БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ Арцах дахь фронтын бүх шугамд хүчтэй мөргөлдөөн үргэлжилж байна, Арменийн цэргүүд Азербайжаны довтолгоог амжилттай няцаав гэж мэдэгдэв.
- Арменийн цэргүүд Нагорно-Карабах орчимд алдсан байсан зарим байршлаа шөнө эргүүлэн авчээ.
- Армяны талын хохирол 2 өдрийн байдлаар:
1.Алагдсан-100 орчим, шархагдсан 400 орчим. Өнөөдрийн тулаанд 200 орчим хүнд шархагдсан ба 31 алагдсан.
2. Зэвсгийн ба түлшний 3 склад. 15 орчим хуягт машин, танкууд, их бууны 8 батарей, миномётын 4 батарей, 15 төрөл бүрийн дронууд, агаараас хамгаалах Оса зрк -8, төрөл бүрийн 30 ачааны машинууд.
Азербайджаны талын хохирол 2 өдрийн байдлаар:
1. Алагдсан 400 орчим, шархагдсан 300 орчим,
2. 50 орчим хуягт машин, танкууд, төрөл бүрийн дронууд 20 орчим, 3 нисдэг тэрэг.
Мөн Азербайджаны тал 8 тосгон, арав гаруй өндөрлөг цэгүүдэд хяналтаа тогтоогоод байна. Азербайджаны талыг Туркийн тал бүх талаар дэмжлэг үзүүлж эхэлсэн бөгөөд 2 өдрийн байдлаар Сирийн хөлсний 1000 орчим дайчид бүрэн зэвсэгтэй тус улсад ирсэн байна. Уулын Карабахын нийслэл Степанакерт хот ба бусад хот суурингуудыг Азербайджаны тал
“Смерчь”,”Град” систем, холын их буу ашиглан буудсаар байгаа болно. Агаарын хүчийг ашиглаж өндөрлөг цэгүүдэд тактикийн десант буулгаж байна.

Эх сурвалж Angie DS / Reuters, Russia in RSA, Kommersant FM 93.6, Telegram Kotsnews, Интерфакс, KIA /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?