УЛААНБААТАРЧУУД АЗ ЖАРГАЛТАЙ БАЙНА

2020-10-01  

Аз жаргалтай Улаанбаатар уриатай нийслэл хот маань өчигдөр буюу 2020 оны 09 сарын 30 өдрийн 18:00 цагаас 22:00 цаг хүртэл хот даяараа түгжирч тэг зогсолтыг хийлээ. Иргэд өчигдөр ажил-гэрийн хоорон дахь 5 км зайг таван цаг туулан байж очсон талаараа бухимдалтайгаар өөрсдийн сошиал сувгуудаа илэрхийллээ. Улаанбаатар хотын замын түгжрэл гамшгын хэмжээнд хүрсэн шалтгааныг эрх баригчид тайлбарлахдаа шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбоотой оюутан сурагчид хотод орж ирсэн. Мөн шинэ коронавирустэй холбоотой гадаадад амьдардаг иргэд эх орондоо ирсэнтэй холбоотой гэж тайлбарласан бол мэргэжлийн судлаачид Улаанбаатар хот анхнаасаа зохион байгуулалтгүй хөгжүүлсэн, нийтийн тээврийг хөгжүүлээгүйн улмаас ард иргэд бүгд хувьдаа машин тэрэг авсантай холбоотой гэж үзэж байна.

Харин энэ гамшгаас хэрхэн гарах талаар  иргэд олон нийт янз бүрийн шийдлийг сошиал орчинд хуваалцаж байна. 

- Их дээд сургууль, төрийн байгууллагуудыг хотоос гаргах

- Уян хатан цагийн хуваарийн дагуу ажиллах. Жишээ: Ажилдаа 6-9 цагийн хооронд очно, хэдэгн цагт ирснээс шалтгаалж 15-18 цагт ажлаа тарна. 

- Зам бүсчилж төлбөртэй болгох

- Нийтийн тээврийг хөгжүүлэх

- Тэгш сондгойгоор нь ялгах

гэх мэт олон шийдлүүдийг иргэд өөрсдөө санаачилж ярьж байгаа бол эрх баригчид харин хэзээ, яаж энэ асуудлыг шийдэх нь одоогоор тодорхойгүй байна. Түгжрэлээс болж нэг хүн дунджаар өдөрт 4 цагийг машин дотроо өнгөрүүлж байна. Энэ нь хувь хүний эрүүл мэнд, цаг хугацаа, эдийн засагт маш хохиролтой. Улс эх орны хөгжлийг хойш нь татаж буй энэ асуудал нь олон улсын Кембриджын боловсролын тогтолцоог Монголд авчирхаас илүү, Төрийн тэргүүний ямар хувцас өмсөхөөс илүү, архины шилийг өөрчилж савлахаас илүүтэй нэн тэргүүнд зохицуулж шийдвэрлэх асуудал болоод байна. 

Б.Уянга

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?