ЯПОНД ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ИРГЭДИЙН ВИЗИЙН МЭДҮҮЛГИЙГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

2020-10-01  

Япон улсад оршин суух зөвшөөрөлтэй монгол иргэдийн визийн мэдүүлгийг тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам өнөөдрөөс эхлэн хүлээн авч эхэлжээ.

Япон улсын Засгийн газар хилийн зорчих хөдөлгөөнөө шат дараатай нээх ажлыг эхлүүлсэн байна. Тиймээс Гадаад харилцааны яам Япон Улсад оршин суух зөвшөөрөл нь гарсан боловч визээ авах боломжгүй байсан монгол иргэдийн хүсэлтийн дагуу Японы талтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийсний дүнд визийн мэдүүлгийг авч эхэлсэн байна.

Эдгээр иргэдийн дотор оюутан, хөдөлмөр эрхлэх урт хугацааны оршин суух зөвшөөрөл нь гарсан иргэд багтаж байгаа аж. Визийн мэдүүлэгтэй холбоотой мэдээллийг https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/20201001visa.html холбоосоор авах боломжтой аж.

Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?