Б.НАЙДАЛАА (ХҮН намын дарга): ШУДАРГА ЁС, АРДЧИЛЛЫН ҮНЭР Ч ҮГҮЙ БОЛЖЭЭ

2020-10-01  

Монголын Ардчилалд онц байдал нүүрлэснийг нийт монголчууддаа ХҮН намын зүгээс мэдэгдэж байна. Монголын ард түмэнд өндөр үнээр олдсон ардчиллыг эрх баригчид булшилж байна. Өнөөдөр бид ардчиллын ололтыг нийтээрээ хамгаалж, , шударга ёсыг тогтоож чадахгүй юм бол маргааш таны үр хүүхдийг хэн нэгэн этгээд улс төрийн захиалгаар баривчлуулж, гарыг нь гавлаж, эрх чөлөөнд нь халдах болно. ХҮН намыг Нийслэлийн сонгуульд оролцох эрхийг хааж боож байна. Энэ ажлыг зохион байгууллалттай хийж байна. Өчигдөрхөн улс төрийн захиалгаар шуурхай журмаар шүүгчийн захирамж гаргаж улс төрийн зорилгоор ХҮН намыг НИТХ-д оролцох эрхийг түдгэлзүүллээ. Дашрамд онцолж хэлэхэд ХҮН нам сонгуульд орохтой холбоотой бүх бичиг баримтыг хууль ёсны дагуу маш нямбай бүрдүүлсэн. 2-рт ХҮН нам дотоод хагарал тэмцэл огт байхгүй. Үүнийг хариуцлагатайгаар албан ёсоор мэдэгдье.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?