Хүйтэн, устай бороо асгаж, цас мөсөөр өндөрлөсөн 2020 оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-нд шилжих шөнө Монголын Пажеро клубын гар нийлсэн 34 залуу 17 Пажёро машинаа хөлөглөн, хүрз, татлагын олсоо базаан цасанд боогдсон монголчууддаа тусаллаа. Улаанбаатараас Дархан орох замын 52- ийн давааны хоёр талд цасан шуурганд боогдсон 50 гаруй суудлын жижиг тэрэг, 45 хүний суудалтай 9 автобус, том оврын ачааны 18 машиныг цасан хунгараас нь гаргаж , төв зам руу оруулж, зарим жижиг оврын тэргийг нь давааг давахад нь чирж тусалсан байна.
Э.ОТГОО