Т.ДОРЖХАНД( ХҮН намын УЗ-ийн дарга): АРДЧИЛЛЫГ ХАМГААЛДАГ ЗҮЙЛ БОЛ АРДЧИЛСАН ШУДАРГА СОНГУУЛЬ БАЙДАГ

2020-10-01  

 Монгол улсын үндсэн хуулинд иргэн бүр сонгох , сонгогдох эрхтэйг хуульчилсан. гэж Гэтэл захиалгын шүүхийн нэг шүүгчийн шийдвэрээр Монгол улсын иргэдийн сонгох, сонгогдох эрхийг уландаа гишгэдэг ийм үе ирсэн байна. Энэ бол хэсэг нам бүлэг залуучууд сонгуульд орох, орохгүй асуудал биш болжээ. Энэ бол хүний эрх, эрх чөлөө, бидний сонгосон ардчилалаа алдах уу, авран хамгаалах уу ? гэдгийг тодорхойлох торгон ирмэг дээр ирсэн байна. Тийм учраас өндөр үнээр олдсон ардчилалаа хамгаалья. Орон нутгийн сонгууль гэдэг бол анхаарлын гадна орших дагавар хүүхэд биш. Шат шатны сонгууль бол ардчилсан зарчимаар явдаг байх ёстой. Энэ байдлаа ямар ч сонголтгүй сонгууль үргэлжлэх юм бол 2021 оны сонгууль ч гэж бас байхгүй. Ерөнхийлөгчийн сонгууль дахин сонголтгүй сонгуулийг иргэдэд тулгах болно. Ийм үйл ажиллагааны суурийг тавьж байна. Хэн нэгэн хааныг, даргыг сэнтийд нь хөдөлгөхгүй, солихгүйгээр байлгадаг нь ХҮН нам биш. Бид хэн нэгний цүнхийг барьж үзээгүй. Бид үр хүүхдийнхээ, эхнэрийнхээ цүнхийг барьж байсан болохоос биш, энэ нийгэмд өөрчлөлтийг авчирна гэж байгаа болохоос биш хэн нэгэн даргын хэрэгсэл биш. Бид хэн нэгэнтэй хүчээр нэгдэх албагүй. Тийм сонирхол байхгүйг албан ёсоор хэлье. Энэ бол бидний хатуу байр суурь. Маш тодорхой нэг зүйлийг хэлье . АН нам дээр МАХН, нэмэгдэж ШИНЭ НАМ нэгдсэн. Бидэнд ч бас энэ байдлаар хандсан. Энэ бол тохиролцоо биш. Хэн нэгнийг ялахын тулд хүчээр бид хамтарч болохгүй. Өөрсдийн үнэт зүйл зарчим дээрээ тулгуурлаад явах ёстой гэсэн хариултыг өгсөн. Харамсалтай нь өнөөдөр нөгөө нөхдүүд маань ямар нэгэн байдлаар засгийг авна гэж улайран шүүгчдийг ашиглаж байна гэж харж байна. Ийм учир бид ардчилалыг хамгаалах нь үнэ цэнэтэй юм уу? Эсвэл Өөр хэсэг бүлэг хүмүүстэй хамтран ялалт байгуулах нь чухал юм уу? Гэдэг сонголт дээр байна. ХҮН НАМ-ынхан хэн нэгэнд худалдагдахгүй. Бид өнөөдөр шинэ залуучууд улс орноо өөрчилье. Өөр салхийг бий болгоё, эрх эрх чөлөө үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө эвлэлдэж явж байгаа болохоос биш, хэн нэгэнтэй улс төрийн наймаа хийж ашиг хонжоо олно гэж энэ улс төрд ороогүй, цаашид ч орохгүй. Бид нар нэр төртэйгөөр эр зоригтойгоор ардчилалыг хамгаалах болно. Ийм учир хуулийн байгууллагууд өнөөдөр хэн нэгний хараат байдлаар хэн нэгэнд үйлчилдэг байдаг юм бол бид тэрийг өөрчлөх болно. Хуулийн төслийг нь бид оруулж ирэхээр гишүүд санаачлаад явж байгаа. Цаашдаа хамгийн үнэ цэнэтэй зүйл бол Монгол улс тусгаар тогтнолоо хадгалж явья гэвэл бид Ардчилалаа хамгаалах ёстой, ардчилсан сонгуулиа хийдэг байх ёстой. ХҮН НАМ-ын залуучууд бол эрс тэмцэл хийнэ. Бид маш хүн эсэргүүцлийн хамгийн хүнд хэлбэрийг хийнэ гэж бодож байна. ХҮН намыг сонгуульд оролцуулахыг хүчээр зогсоох оролдлогын далд эзэн нь Монгол улсын ерөнхийлөгч байна гэж хардаж байгаа. Ийм учир өнөөдөр Халтмаагийн Баттулга гэдэг хүн 2021 онд дахин МУ-н ерөнхийлөгч болно гэж бодож байгаа бол бүх улс төрийн намуудыг өөрийнхөө хүчээр явуулна гэвэл үгүй. АН, МАН, ерөнхийлөгч нь байна уу, ерөнхийлөгчид горилогчид нь байна уу үл хамаараад бид өнөөдөр хэнээс ч хараат бусаар шийдвэрээ гаргаад явах болно. 2020 оны сонгуулийг бид сонголттой байхыг хичээсэн. Энэ нийслэлийг залуучууд нь удирдаж байгаасай гэж хичээсэн. 120 мэргэжлийн залуучуудыг нэр дэвшүүлсэн.

Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?